Нийгэм мэдээ

Дархан аварга А.Сүхбатыг ₮1 саяар торгоод явуулжээ

Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат "Хан хөхий нуруу" байгалийн цогцолбор газарт буутай явж байгаад баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Тодруулбал, Увс аймгийн Өндөрхангай сумын Хан хөхий нуруунд Дархан аварга А.Сүхбат нарын хоёр автомашинтай арав гаруй хүн ан хийх зорилготой байж болзошгүй буутай явж байсныг мэргэжилтэн байгаль хамгаалагчид илрүүлсэн. Улмаар Өндөрхангай сумын цагдаагийн газарт мэдээллийг хүргүүлж, байгалийн цогцолборт газар зөвшөөрөлгүй нэвтэрсэн А.Сүхбат нараас гурван ширхэг буу хурааж, тус бүсийн хамгаалалтын захиргаа Тусгай хамгаалалттай газрын хуулийн дагуу үүссэн зөрчлийг шалгаж эхэлсэн.

Иймд бид дээрх зөрчилтэй холбогдуулан Дархан аварга А.Сүхбатад ямар зөрчлийн арга хэмжээ авсан талаар Увс аймгийн Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас тодруулахад, “Бид хуулийн дагуу зөрчлийг шалгаж А.Сүхбатыг 1 сая төгрөгөөр торгоод явуулсан. Торгосон талаарх зөрчлийг хянуулахаар прокурорт илгээсэн. А.Сүхбатаас хурааж авсан буу нь өөрийнх нь нэр дээр бүртгэлгүй байсан. Мөн ан хийгээгүй. Зөвхөн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй буутай нэвтэрсэн гэх зөрчилөөр шалгагдсан тул авч явсан зэвсэгийнх нь бүртгэлийг шалгаж, А.Сүхбатыг торгоод явуулсан” гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 6, 2024 11:49

Гомо л биш, ичих хэрэг биш, эр хүн анд явж �##�ахгүй ч тэнэх нь жарг�##�.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 12:03

Дахиад шаагаарай гэсэн шийтгэл бн.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 12:31

Эр хүн ч ан хийдэг л дээ !

Зочин
Зочин
11 сар 6, 2024 13:01

Ждүчин хулгаач олон авсан зээлүүдээ төл

Зочин
Зочин
11 сар 6, 2024 18:59

Эр хүн чинь.анхны ЦАСНААР мөр хардаг номтой юм шүү

Зочин
Зочин
11 сар 6, 2024 19:56

Жирийн нэгэн Сүхбат шиг явсан бол, нэг саяас ч илүү торгуулиад, машин тэргээ хура�##�гаж эрүү үүсчихсэн эрүүгийн цагдаагийн газар өдөр шөнөгүй сууж байх байсан даа!

Иргэн
Иргэн
11 сар 6, 2024 20:17

Өөр хүнийг нэг саяаар торгсон болоод явуулахуу??? Шудрага байгаарай!!

Зоч
Зоч
11 сар 6, 2024 21:13

Ямар ч хууль зөрчөөгүй байхад нь торгосон бна. ЗАРГАЛД

Холбоотой мэдээ

Back to top button