АНУ-ын сонгуулийн явц: Доналд Трамп 227, Камала Харрис 165 электорал саналтай байна
60 дахь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маш өрсөлдөөнтэй явагдаж байна. “Edison Research” фирмийн мэдээлснээр одоогийн байдлаар Доналд Трамп 227, Камала Харрис 165 электорал саналтай байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг долоон савлагаатай муж шийднэ. Тэдгээр мужуудын нэг болох Хойд Каролинад Трамп ялалт байгуулсан гэж “Edison Research” фирм таамаглаж байна.
Одоо үлдсэн зургаан савлагаатай муж болох Жоржиа, Пенсильвани, Аризона, Мичиган, Невада, Висконсин сонгуулийн үр дүнг шийдэхээр байгаа юм. “Decision Desk HQ” фирм Трампыг Жоржиа мужид ялалт байгуулна гэж таамаглажээ. Ингэснээр Харрис Висконсин, Пенсильвани, Мичиган мужуудад ялалт байгуулж байж ерөнхийлөгчөөр сонгогдох болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогийн байдлаар Трамп тэдгээр гурван мужид Харрисыг илүүрхэж байгаа юм.
“Edison HQ” фирм санал өгсөн хүмүүсээс асуулга явуулсан байна. Тэдний явуулсан асуулгаар бол 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш үзэгдсэн амьжиргааны өсөлт хатуу буусан өрхүүд, Латин Америк гаралтай сонгогчид Трампыг дэмжих нь нэмэгджээ. Санхүү эдийн засгийн асуудалд хамгийн их санаа зовж буй сонгогчдын ихэнх нь Трампт саналаа өгсөн байна. Ялангуяа 2020 оноос өмнө санхүүгийн нөхцөл байдал нь одоогийнхоос илүү дээр байсан гэж бодож буй сонгогчид.
Сонгуультай холбогдуулан АНУ-ын засгийн газрын бондын өгөөж, биткойны ханш, АНУ-ын хөрөнгийн биржүүд болон ам.долларын ханш чангарсан байна. Тодруулбал Биткойн саяхан түүхэндээ анхны удаа 75 мянган ам.доллар давжээ. Энэ нь сонгуулийн урьдчилсан хариу Трампыг илүүрхэж байгааг харуулж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаатай холбоотой.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.