“Занаду Майнз” шинээр 100 сая хувьцаа гаргаж 5.5 сая ам.долларын санхүүжилт босгоно
“Занаду Майнз” компани энэ долоо хоногт шинээр 100 сая хувьцаа гаргаж зардлаа оруулахгүйгээх 5.5 сая ам.долларын санхүүжилт босгохоор болсноо зарлалаа. Хувьцааны нэгжийн үнийг 0.055 ам.доллар байхаар санал болгож буй бөгөөд “Занаду Майнз”-аас урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулсны дараа Зижинь компанитай хэлэлцээнд орно. Өнөөдрийн байдлаар Зижинь групп тус компанийн 19.4 хувийг эзэмшиж буй.
Шинээр хувьцаа гаргаж, санхүүжилт босгох саналыг олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс дэмжиж цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлнэ гэв.
Зижинь компанийн зүгээс "Khuiten Metals Pte Limited" компанид 10 сая хувьцааг 35 сая австрали доллараар захиалах бөгөөд тус компани нь “Занаду Майнз”-ийн 100 хувийн өмчлөлтэй охин компани юм. Ингэснээр эцсийн байдлаар худалдан авах процесс эцэслэгдсэний дараа Зижинь болон “Занаду Майнз” компаниуд тус тус "Khuiten Metals Pte Limited" компанийн 50 хувийг л эзэмших хэлэлцээ хийгдсэн юм.
Т.Батсүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.