Top StoriesУлс төрийн халуун сэдэв

10 жил засагласан МАН татварын орлогоо нэмэхийн тулд доод цалинг 240 мянгаас 1 сая төгрөг хүртэл өсгөв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг нийгэмд хэрэгтэй гэж МАН сурталдана. Угаас сүүлийн жилүүдэд төсөв 33 их наяд төгрөг давах хүртлээ томорч, зардал нь мөн тэлээд зогсохгүй энэ жил төсвийн алдагдал анх удаа 2.1 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээндээ хүрэв.

Сүүлийн жилүүдэд "хамгийн дээд" гэсэн бүх хэмжээнд МАН тулгасан. Гадаад өрийн тааз хэтэрч байсан нь ч саяхан.

Гэтэл өчигдөр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар буюу 792 мянган төгрөгөөс 1 сая төгрөг болгох шийдвэр гаргав. Уг шийдвэр ирэх оны 1-р сарын 1-нээс хэрэгжинэ. Өнгөн дээрээ бол эдийн засгийн өсөлт сайжирна, хүн амын амьжиргааны доод түвшин дээшилнэ гэх мэт лоозонтой.

Гэвч инфляц ингэж өссөний ард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь сайны дохио биш.

Инфляц хагас жилийн дотор 2,5 дахин өндөр өсөлт үзүүлж, улмаар үүнийг дагаад цалингийн чанар ч мөн буурсан. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 26 хувиар өссөн ч гэлээ яг үнэндээ зах зээлийн бодит худалдан авах чадварын өсөлт нь 11 орчим хувь л юм.

Бодит байдал дээр энэ нь ажил олгогчдын зардлыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, аль нэг ААН-д гэрээт байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг (ихэвчлэн оюутан, ахмад настан ажилладаг) 5 ажилтан байлаа гэхэд 3.9 саяын цалингийн зардал нь 5 сая болж өснө. Мэдээж энэ хэрээр улсад төлөх татвар нь ч нэмэгдэнэ. Доод цалинг хөдлөхийг дагаад цалингийн шатлалууд ч мөн нэмэгддэг.

Ажил олгогч ажилтанд олгох цалингаа нэмэхийн хэрээр буцаагаад энэ зөрүүгээ бүтээгдэхүүний үнийг нэмэдүүлэх, ажилтны тоог цөөлөх, бусад зардлуудыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаас аргагүйд хүрнэ. Харин зах зээлд шууд мэдрэгддэг нь арга нь үнэ нэмэх. Ялангуяа үйлчилгээний салбар болон жижиглэн худалдааны салбарт энэхүү үнийн өсөлт нөлөөлнө. Ингээд уг өсөлтөөс шалтгаалан хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсөх бөгөөд эргээд зах зээлд энэ нь инфляцыг өдөөх нэг нөхцөл болдог.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянга болно гэдэг ажил хөдөлмөр эрхэлдэг хэн бүхний цалин багадаа 208 мянган төгрөгөөр өсөх ёстой гэсэн зах зээлийн хүлээлт үүсгэнэ. Учир нь инфляцын өсөлтөөс болоод иргэдийн худалдан авах чадвар оны эхэн үеэс даруй буурчихсан учраас тэр.

МАН яагаад сүүлийн арван жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин өсгөв. Тухайлбал, өмнө нь доод цалингийн өсөлт ингэж хэд хэдэн удаа огцом нэмэгдэж байв. 2017 онд 240 мянган төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өдгөө 1 сая төгрөгт хүрч байгаа нь инфляцтай уялдуулдан индексжүүлж байгаа гэхэд үнэмшилгүй.

Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхийг дагаж, хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа өөрчлөлтүүдээс эрх баригч намын Засгийн газар татварын орлогыг нэмэгдүүлэх боломж эрэлхийлнэ. Өөрөөр хэлбэл, инфляцын өсөлтөөс үүдэн худалдан авах чадвар болон цалингийн өгөөж буурсныг дагаад бага цалинтай иргэдийн орлогыг хамгаалах бодлого нэрийдлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь бусад цалингийн орлогыг нэмэгдүүлэх зах зээлийн шаардлагыг хүчээр бий болгодог.

Ингэснээр, нийтээр цалингийн орлого тодорхой хувь, шатлалаар нэмэгдэх үед төсөв дэх НДШ, ХХОАТ-ын орлого дагаад нэмэгдээд зогсохгүй НӨАТ-ын орлого ч нэмэгддэг. Үндсэндээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх заль. Түүнчлэн хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр заагдсан торгуулийн орлого ч мөн дагаж өсдөг. Татвар шууд нэмэгдээгүй мэт харагдавч үнэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дамжин ирэх татварын орлогууд өснө гэсэн үг юм.

Харин нөгөө талд бизнесийн зардал өсөх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд ирэх дарамтууд улам нэмэгдэнэ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жижиг бизнесүүдэд энэ шийдвэр хамгийн түрүүнд дарамт болно. Цалин нэмэгдэнэ, НДШ нэмэгдэнэ, зардал нэмэгдэнэ, эцэст нь үнэ өснө

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Үнэ одоо сургаар нь урьдчилаад өсдөг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yag unen

ШУДАРГА
ШУДАРГА

МАН Д ЯМАР Ч САЙН БОДЛОГО БАЙДАГҮЙ...ТЭД ТӨР БАРИХ ЧАДАМЖ УХААН АЛГА

Дэмбээ
Дэмбээ
Reply to  ШУДАРГА

Чамд улс төр,эдийн засгийг ойлгох өчүүхэн ч чадамж байхгүй

Зочин
Зочин

100 гаруй жил монголчуудын цусыг сорж бгаа шүү МАН хувалз

Б. Э
Б. Э

1921 оноос хойших 105 жилд МАН 101 жил төрийн эрхэнд байна. Юу ч хийж чадахгүй гэдгээ бүрэн харуулсан. Энэ орны байж байгаагаас харж болно.
Учрал, Мэр хоёр ам уралдаад олон жилийн буруу бодлогоос болсон гээд хариуцлагаас мултрах санаатай байгаа нь зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч болж байна.

зочин
зочин

иргэд бас шөнө оройгүй шоупахаа больчихоочэа дээр нь хүнсний бүтээгдэхүүний үнийг төр барих чухал шүү

Зочин
Зочин

Доод цалин өсөх нь хэрэгтэй ч инфляц, татвар, бизнесийн зардлаа хамтад нь тооцохгүй бол цаасан дээрх өсөлт л болно

Зочин
Зочин

Доод цалин нэмэгдэх нь зөв л дөө, гэхдээ үүнийг дагаад бусад цалингийн шатлал, татвар, торгууль хүртэл нэмэгддэгийг хүмүүс анзаарах хэрэгтэй

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Зочин

доод цалин нэмэгдэх нь зөв шүүдээ.Хүмүүсийн амьжиргаа дээшлэнэ.Дандаа аливаа зүйлийг буруу талаас нь бодохоо болиоч хувийн зарим компани, а/а нэгжүүд маш бага цалин өгдөг шүүдээ

Зочинзочин
Зочинзочин

МАН ч ард түмнийг алж бнаа

Зочин
Зочин

Цалин нэмэх юун буруу болчихов. Дахиад ч нэмэх ёстой

Зочин
Зочин

Ард түмний төлөө биш ээ, зөвхөн сонгуульд санал авах арга нь энэ ба халамж тэтгэмж, шагнал нэртэй янз бүрийн тэмдэг зүүж өгөх байх аа? 100 гаруй жил удирдаад улсаа хөгжүүлээгүй, боловсруулах томоохон үйлдвэрүүд байхгүй, ажлын байр байхгүй, иргэд нь туйлын ядуу, орлогогүй, өвчтэй, архичин уу?

Зочин
Зочин

Маш буруу шийдэл. Төгрөгийг үнэгүйдүүлж байна гэсэн үг. Төгрөгийнхөө ханшийг чангалах тал дээр ажил хийхийн оронд улам үнэгүйдүүлж яадаг байнаа.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Сүүлийн 10 жилд төгрөгийн ханшийг МАН унагасаар ирсэн

Зочин
Зочин

240 мянгаас 1 сая болсон гэж сайхан харагдуулж болох ч энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ, амьдралын өртөг хэд өссөнийг бас хэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Tsalin nemegdeed l baival sain yum shig haragdana, gehdee une ni bas daгаad usvul irgediin gar deer uldeh bodit orlogo nemegdehgui shuu

Зочин
Зочин

Төр татварын орлогоо нэмэгдүүлэхдээ иргэдийн цалингаар дамжуулж аргацаах биш эдийн засгаа бодитоор тэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ene shiidver ajilchin hund neg talaasaa heregtei ch ajil olgogchdoo yamar ih zardal uurch baigaag bas bodoltsmoor yum

Зочин
Зочин

Цалин нэмэгдсэн ч хүнсний үнэ түүнээс хурдан өсөөд байвал иргэдийн амьдрал дээр ямар өөрчлөлт гарах юм бэ

Зочин
Зочин

МАН 10 жил засагласан хугацаандаа доод цалинг 5 дахин өсгөсөн гэдэг тооноос илүүтэйгээр энэ хугацаанд иргэдийн бодит худалдан авах чадвар ямар болсон бэ гэдгийг ярих хэрэгтэй

Зочин
Зочин

Turiin bodlogo ni tsalin nemj baigaad daraa ni tatvar, une, busad zardlaar ni butsaagaad avdag bol irgeded yamar ashigtai gej

Зочин
Зочин

Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь зөв. Харин бизнесээ хаахад хүргэх хэмжээнд зардлыг нь өсгөчихөөд байвал ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй

Зочин
Зочин

Нэг сая төгрөг гэдэг тоо сонсоход их юм шиг боловч өнөөдрийн үнийн өсөлттэй харьцуулаад бодох хэрэгтэй

Зочин
Зочин

Tsalin nemegduuleh bodlogo ni zuv baij bolno, gehdee tatvariin orlogo nemegduuleh arga bolgoj ashiglah ni buruu sanagdaj bn

Зочин
Зочин

Mungu ni nemegdeed baigaa ch hudaldan avalt ni nemegdehgui bol too l usnu, amidral deer bol yalgaa baga

Зочин
Зочин

Ene bol zugeer neg tsalin nemelt bish, zah zeeliin buh salbart nuluuluh shiidver uchraas ur dagavriig ni sain tootsoh heregtei

Зочин
Зочин

Tatvar nemsengui gej haragdavch tsalin, une, hereglee dagaj tatvariin orlogo usuh mechanism bolood baival teriigee il tod tailbarlah heregtei

Зочин
Зочин

240k aas 1 say bolson ni too harahad mash ih usult. Gehdee ter hoorond une bas yaj ussuniig harahgui bol ene toogoor irgediig huurah hereggui

зочин
зочин

ээээ чаааваасдаа иргэд яхаааааж аивдсрнаа үнэхээр хүнд байнаа татварууд нэмэгдэхээр хүнд дээр улам хүнд байнаа

Зочин
Зочин

Тэтгэвэрээ хурдан хурдан нэм

Зочин
Зочин

МАН, АН-ыг татан буулгаж тараах л үлдлээ, ард түмэнд.

Зочин
Зочин

Хүн шоолсны хариуд тусгай албанд элсүүлнэ гэсэн Цаг яваад нас явөад бна Хэдэн жил өннөрлөө

Зочин
Зочин

Бүх юмны үнэ нэмэгдсэн байна шүү дээ. Одоо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй

Зочин
Зочин

Хүн шоолж гоглосний хариуд тусгай албанд элсүүлж суга өөд нь татна гэж гэмгүй залуусийн хоосон хөөргөхөө болимоор бна

Иргэн
Иргэн

Энэ нэмэгдэл нь хамгийн доод цалин 1сая төгрөг болсон мэт харагдавч нэн түрүүнд хувийн хэвшилд том дарамт бий болгохын зэрэгцээ,үүнтэй уялдан бараа бүтээгдэхүүний үнэ зэрэгцэн тодорхой хувиар өсөж нэг ёсондоо эргээд л иргэдийн худалдан авах чадвартай ачаалал өгнө ямарч үр дүн алга ҮЭ,АОЭХ,ЗГ зэрэг хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт байгууллага нэг их том ажил хийсэн мэт харагдавч,иргэдийн нуруун дээр 10-20 хувийн үнийн өсөлтийн дарамт үүсэх нөхцөл бий болгож байна

Зочин
Зочин

Эмээ

Зочин
Зочин

Эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хууль,бусад хуулиудаар гэм буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэн дүнгээр торгох гэдэг заалтууд олон бий. Энэ заалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнөх заалт ихээхэн нөлөөлж торгуулийг гэм буруутай харьцуулахад өндөр, хамаагүй зохицохгүй их хэмжээгээр торгох болж өөрчлөгдөх ньтөрд төлөх торгууль татаас өсгөж төрд ашигтай ч хувь хүнд дарамт болж , ноогдох торгууль хэт ихэсч дарамт учруулж. Бас хувийн аж ахуйн нэгжүүд ,жижиг дунд бизнес эрхлэгчид ихэвчлэн туслах ажилчиддаахөдөлмөрийн доод хэмжээгээр цалин хөлс олгодог .гэтэл тэдний хийдэг ажил үйлчилгээ нь хэвээр атлаа цалин хөлс нь өндөр болж ажил олгогчдод олох ашиг багасч , дампуурахад хүрэх тул дампуурахгүйгээр цалинг нэмж өгөхийн тулд бараа үйлчилгээний үнээ өсгөнө. Тэр нь ард түмний нуруунд ачаалал болж ядууралд оруулах юм биш үү

Тогоо
Тогоо

Юун 10 жил. Зуун жил гээч

Иргэн
Иргэн

МАН мафиуудын шинээр сэдэж олсон татвар ард иргэдэд үнхээр хэцүү бн аа!! Зарим утгагүй татвараа болиоочээ, Жнь; Автомашины зогсоолын татвар энэ одоо аргаа барсан дээрэм өөр хэлэх үг алга!!! Тоосгон граж бн яаасан гэж татвар авч байгаагаа талбарлаач МАН мафиуудаа

Зочин
Зочин

Новш гэж цайрсан өлөнгүүд л нам байгуулж тоглож байх шив.

Холбоотой мэдээ

Back to top button