НИЙГЭМНийгэм мэдээ

ГХЯ: Хятадын миссийг Монгол Улсыг төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна

Тайланд улсад болж буй "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 24 настай, Хятад улсын Amber Yuhan гэх эмэгтэй оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Хятад улсын иргэн Монгол Улсыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож буй асуудалтай холбоотойгоор Соёлын яам манайд хүсэлт тавьсан. Үүний дагуу Бангкок дахь Элчин сайдын яам тэмцээнийг зохион байгуулагч талтай холбогдож, тухайн оролцогч ямар үндэслэлээр Монгол Улсыг төлөөлж буйг тодруулж байна. Мөн Монгол Улсыг төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллана" гэлээ.

Ташрамд дурдахад, "Miss Grand International 2026" тэмцээний үндэсний шалгаруулалт Монгол Улсад зохиогддоггүй аж. Улмаар Монголыг төлөөлөх эрхийг гадаадын загварын агентлаг эзэмшдэг учир өөрийн харьяаны гадаад моделиудыг Монголын нэр дээр шууд томилон оролцуулсан юм байна.

Энэ талаар мисс, модель Х.Бадамгэрэл Соёлын сайдтай уулзахаар болсон. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Монгол Улсын төр, холбогдох яамд олон улсын гоо бүсгүйн томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож буй монгол бүсгүйчүүд, мэргэжлийн багуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээнд анхаарч, дэмжиж, эрх ашгийг нь хамгаалж ирээгүйг хэлэх ёстой. Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний соёл, тусгаар улсын төлөөллийн эрхийг олон улсын тэмцээнд хэрхэн ашиглах талаар төрийн нэгдсэн бодлого, бүртгэл, хяналт, хариуцлагын тодорхой тогтолцоо дутагдалтай байна" хэмээн мэдэгдээд буй юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яахаараа Монголыг төлөөлөх эрхийг гадаадын загварын агентлаг эзэмшдэг юм? Яагаад? Хэн тэр эрхийг өгсийн? Шалгах ёстой

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ёстой

Зочин
Зочин

Ажлаа хийдэггүй яам нэг байна. Яая даа ,Хүүк ээ

Zochin
Zochin

Xyatadiin miss ni iim xun bdiimuu ... 24 nastai bish 44 nastain bishuu kkk

Зочин
Зочин

МОНГОЛ хэдэн эмсийн үйл ажиллагааны хэрэгсэл болж байна уу!!!! Доромжлоод байна уу, зориуд өдөөн хатгалга хийгээд байгаа юм уу Энд тэнд хуурамч барааны шошго аятай ашиглагдаж болохгүй !!!! БҮРЭН ТУСГААР МОНГОЛ УЛС !!!!!!

Зочин
Зочин

энэ муусайн хужаа нар ихдаварч бнаа хэн гэжтэнэг нь зөвшөөрөл өгсөн юм олж тогтоож хатуу хариуцлага тооцоо аягүй бол хятадуудаас хахууль авсан бгаа даа буруутанг олж бушуухан энэ муухай хятад хүүхнээс монголын нэрийг салгаж аваа хацар гоо монгол эмэгтэйчүүд монголоор дүүрэн бна арай арчаагүй юмаа цагдаа тагнуулынхан ажлаарай

Zochin
Zochin

Манай авилгачид эрхээ зарж идсэн биз.Хэн тэгснийг тодруул

Зочин
Зочин

Энэ хужаа нар бүүр давараад тусгаар монгол улсыг юу гэж бодсон гарууд вэ наад муу хужаа нараа олон улсын шүүхнд өг

Зочин
Зочин

Гадаадын агентлаг яагаад Тусгаар тогтносон Монгол улсыг төлөөлнө гэж...Ингэж болдог юмуу.

Зочин
Зочин

Хүмүүсийг тусгай албанд элсүүлнэ гэж хэдхэн халтар цаасаар хошгоруулж бузар зорилгдол ашиглахаа боль

Монгол Улс
Монгол Улс

Монгол Улсын иргэний үнэмлэхийг 500 ногоон атгуулаад л авсан даа.

Зочин
Зочин

Яанаа. Муухай юмаа

Зочин
Зочин

Энэ чинь одоо юу вэ. Монгол улсыг төлөөлж Хятад хүүхэн байж болохгүй. Яаралтай зогсоогооч

Зочин
Зочин

Энэ хятад хүүхэнээр юу хийхэв монгол хүүхэнүүд үхээгүй

Зоо
Зоо

Том том үнэиин өсөлт мах гурил түлшэээ яая гэж байхад энэ хужааа авгайч юуч вэдээ

Зочинз
Зочинз

Монгол улсын Төлөөлөх эрхийг нь ямар үндэслэлээр олгодог юм. Монголоос орох хүнийг л сонгох эрх байхуу гэхээс бүтэн улсын эрхийг авна ч гэж юу байхав

Зочин
Зочин

Бид Монгол гэдэг нэрнээс татгалзах цаг иржээ. Тэгэхгүй бол энэ мэт асуудал тасрахгүй.

Зочин
Зочин

Ажил хийж чадахгүй хөгшин эмээ өвөө ланд 600 унсан гадаад хэргийн яам бусад яамуудаар дүүрэн ахидүү хамаатан садан нууц амраг, нууц амрагын нөхөр дүү нар хурдан үхэж Монгол улсын хөгжилд саад болохгүй буян болооч новшнуудаа

Зочин
Зочин

Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсыг өөр улсын иргэн төлөөлөөд тугийг нь мадуулж нэрийг зүүгээд явна гэдэг тийм амархан гэжүү доромжлол шүү

Зочин
Зочин

Ямар үлбэгэр царайтай юм бэ. Монгол охид хэчнээн хөөрхөн билээ дээ. Үрчгэр хөгшин авгай шиг арьс нь суларсан ямар янзын амьтан бэ. Хятад албаар Монголыг цочролд оруулах гэж доромжилж бгаа санагджийн

Холбоотой мэдээ

Back to top button