НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Сандаг-Очир сайдыг гадаадаас буу авчирч баавгайтай тулалдах гэсээр байтал малчид бугуйлдаж "гаршуулаад" байна

Сүүлийн үед баавгай үзэгдэх нь элбэгшиж бүр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд орж ирснийг онцгой байдал болон бусад албаны хүмүүс эрээд олоогүй сураг тасарсан. Тэгвэл өчигдөр салбарын сайд Ц.Сандаг-Очир "Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай гарсан. Тиймээс өвлийн улиралд малд өвс тавьж өгдөг шиг баавгайнд алим, мандарин, самар, мах тавьж өгнө. Энэ нь анх удаа биш, гурван жилийн өмнө хийж байсан зүйл" хэмээн ярьсан.

Түүнчлэн Засгийн газрын нөөц сангаас ₮1 тэрбум гаргуулж, унтуулдаг буу, зайнаас шүршдэг цацлага болон албаныхны шатахууны зардал, хоол хүнс тэжээлээр хангах асуудлыг шийдүүлэхээр өнөөдрийн хуралдаанд оруулах юм байна. Улмаар "Унтуулгын бууны нэгжийн үнэ нь 32 сая төгрөг, айлгадаг цацлага нь 10 сая орчим төгрөгийн үнэтэй. Одоогоор аль аль нь Монголд байхгүй байна. Төсөв санхүү нь шийдэгдвэл богино хугацаанд оруулж ирэх боломжтой" гэсэн нь Ц.Сандаг-Очир сайдын үг.

Улсын хэмжээнд өдөрт 2-3 хүрэн баавгай хөвчөөс тал руу орж ирсэн тухай видео цахим орчинд нийтлэгдэж, сүүлдээ ч бараг бидний хэзээний танил аятай болов. Гар "шалдан" малчид хөвчийн хүрэнтэй өөрсдөө учраа олж бугуйлдаж бариад, хөлийг нь хүлж, бүр сүүгээр угжаад тавьж байгаа бичлэг ар араасаа хөвөрч буй. Эмнэг сургадаг малчин залуус одоо баавгай гаршуулж сургадаг болов.

Баавгай ингэж олноороо суурьшлын бүс рүү орж буй шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол гэх. Угтаа нэг сарын дараагаас баавгай ичээндээ орох ёстой ч хоол тэжээлийн хомсдолын улмаас ичээндээ оролгүй суурьшлын бүс рүү орж байгаа гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарладаг. Мөн "ОХУ-ын дайны асуудлаас үүдэн баавгай дайжиж Монгол руу ирж байна гэх мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд 6 мянган километр замыг туулж наашаа орж ирэх боломжгүй" хэмээн зарим мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлжээ.

Баавгайг агнах нь хуулиар хориотой. Тэгвэл иргэн рүү баавгай дайрвал түүнийг нотлон баримтжуулах шаардлагатай гэх албаны хүмүүсийн "агаар"-ын тайлбар иргэдийн шүүмжлэлийг хүртсэн. Салбарын сайд нь бодит нөхцөл байдалтай уялдуулан зайлшгүй тохиолдолд агнах зөвшөөрлийг хүртэл өгч эхэлжээ.

Б.САНАА

Үүнтэй холбоотой өмнөх агуулга унших бол: https://eguur.mn/694934/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Унтуулдаг буу нь 32 сая, айлгадаг цацлага нь 10 сая ч гэх шиг. Арай л дээрэмчин шиг төсөв зохиох юм аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэдний бизнес ...хогийн, улсаа тоногсод

Зочин
Зочин

1 тэрбум төгрөгөөр баавгай тэжээнэ гэхээр энэ төр засаг ер нь эрүүл үү

Зочин
Зочин

Цацлага 10 сая гэнээ. Энэ чинь Америкийн ангийн дэлгүүрт 20-30$ гээд хэвтэж баыдаг шүү дээ. Идэх гээд солиорчих юмаа

Зочин
Зочин

10 sayin tsatslaga gej yu bdag ym be xaxa, zger l pipir torgood yavuulchihgui юу

С.БЯМБАЦОГТ
С.БЯМБАЦОГТ

МАНАЙ ЭНЭ ТӨРӨЛХИЙН ГЭМЭЭР МАНГАРДУУ НӨХӨР ! САНДАГ-ОЧИРТ БҮҮ СҮРЖИГНЭН СУРГААР ПИАР ХӨӨГӨӨД БАЙ ГЭЖ ДАВАЛГААЛЬЯ !

Зочин
Зочин

Идэх аргаа олох юмаа энэ хулгайчууд

Зочин
Зочин

tenger surguuliin t1 duu gar

Зочин
Зочин

Хөөрхөн гарчиг өгцөн байна шд кк. Түр хугацаандаа буудах зөвшөөрөл л өгчихөөч дээ. Дорхноо л дайжаад алга болно хамгийн амархан үр дүнтэй төсвийн ямар ч зарлагагүй арга зам энэ байхад даа.. Бүр углуургаар нь шийдьe гэвэл самар түүхийг бүрмөсөн хорь идэш тэжээлтэй бол юу гэж хүнтэй газар руу орж ирхэв дээ.

Зочин
Зочин

Баавгайд алим мандарин тавьж өгнө гэж юу яриад байгаа юм бэ, малчдын татварын мөнгөөр баавгай эрхлүүлэх гээ юу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Малчид татвар төлдөг болсон юм уу ккк . Малын хөлийн татварыг өөрсөдөд нь зориулж бгаа бх шүү .

Зочин
Зочин

32 trioonii untuulga sprey gej yu xadaad bga ym ve, tsainii mungu ugaah bodlogo yy

Зочин
Зочин

baavgai n baigaliin gamshig uu, eshul mungu ugaah bus uu, eersdoo baavgai bolchjee

Зочин
Зочин

baavgain tursun udur temdegleh gej bga ym shig mandrin alim geed yaridag shuu, yamar mangar sajd ve

Зочин
Зочин

1 terbumaar baavgai tejeeh baitugai irgedee unetei emeer hangaj chadhgui bj

Зочин
Зочин

ter sprey e eersdoo uuh hgtei, setgetsiin emgegtei darga nar yumaа

Зочин
Зочин

Баавгайд алим мандарин авч өгөхөөсөө өмнө эмнэлгүүдийнхээ асуудлыг шийдээч ээ

Зочин
Зочин

Айлгадаг цацлага нь 10 сая гэж юу гэсэн үг юм бэ, алтаар хийсэн шүршигч юм уу

Зочин
Зочин

10 sayin spray gej baih uu haha, eersdoo ter spray g e idtsen bga

Зочин
Зочин

1 тэрбумыг баавгайд биш, тэр бүс нутгийн хамгаалагчдад нь өгвөл илүү үр дүнтэй дээ

Зочин
Зочин

baavgai irged ruu dairsan tiim btsen gej batlah geed utas baridaad zogsoj bhuu haha

Зочин
Зочин

Малчид бас ухаантай бугуйл чухал буу муу хүлээсээр байтал хүн рүү ноцно

Зочин
Зочин

Гаршуулсан баавгай бүр аюултай шүү!!!!

Эрднээ
Эрднээ

Наад дурак чинь тэгээд хүн баавгайд бариулчихвал яах хүн бэ??

зочин
зочин

Хэдэн төг нь цавчаа байгаа бол доо. Хэдэн сарын дараа 461- залрах вий дээ

Зочин
Зочин

Нутгийн анчдад орж ирсэн баавгайг буудах эрх олгоод л бүх асуудал дуусаа. Барьж аваад буцааж ойд нь оруулсан ч эргээд л ирнэ шүү дээ

Gen Z
Gen Z

Ter uniin dundee toxirox too xemjeenii tsatslaga avchirna gex geed baigaa ym bishu ugn idelt orson n bol medeej gexdee l gantsxan tsatslaga tiim unetei baixgui n oilgomjtoi gantsxaniig avchraxgui n oilgomjtoi baixad

Зочин
Зочин

Өөрөө баавгайтай андуурахаар нөхөр бна штэ бас төрийн мөнгөөр хахаж цадсан хүн баавгай юу кккккк

Ариунаа
Ариунаа

Сандаг очирын санаачлага утгагүйшдээ.нэг буж 13 сая арай л байхгүй юу.

Зочин
Зочин

Энэ баавгай сайд 2 хэлбэр дүрс байгаа нь тун адилхан ах дүүс юмуу даа баавгай бол хүний хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарч хоол ундны дутагдалд орж хот сууринд орж ирж байгаа харин сайд бол УИХ д удаа дараа сонгогдож зоолсон таргалсан мөнгөжиж баяжсан цатгалан ийм л дүр төрх харагдаж байна даа

иргэн
иргэн

Сайд Ц.Сандаг-Очир гуай ер нь эрүүл хүн мөн үү???

Зочин
Зочин

Тэгсэн нь дээрдээ хүнээс илүү юм гэж юү байхав

Зочин
Зочин

Хөгшин хонины насгүй бол хэдэн өндөр настанд олдохгүй зовж байсан төр хаанаас тэр бумаар нь гаргадаг байна

Иргэн
Иргэн

Зэрлэг араатанд элдэв хоол тавьж өгөхийг хориглодог. Үхсэн элийний жимс, самар вэ? Балай юм уу энэ сайд чинь?

Иргэн
Иргэн

Уурлавал аюултай амьтан тоглоом биш аз тохиолдсон байх Булганд аймгийн начин баавгайтай ноцолдож нүүрний арь саа хуулуулсан түүх бийбугуйлдсан нь бахархаад байх зүйл биш

Эрка
Эрка

Баавгай бугуйлдах хүн ажилд авна.

Иргэн
Иргэн

Зочин

Иргэн
Иргэн

27сая д буу бгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button