АНУ-ын Сенатын танхим Ираны дайныг зогсоохыг уриалсан тогтоол 50:49 харьцаатай дэмжсэнгүй
АНУ-ын Конгрессын Сенатын танхим пүрэв гарагт /2026.09.24/ Ираны дайныг зогсоохыг уриалсан хуулийн төсөл дээр санал хураав. Санал хураалтаар Сенатын танхим тус хуулийн төслийг 50:49 харьцаатай дэмжээгүй байна. Ираны дайны улмаас арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуульд Трампын Бүгд найрамдах муу үр дүн үзүүлэх төлөвтэй байгаа. Гэвч тус намын дөрвөн сенатор л тогтоолыг дэмжсэн санал өгчээ.
Дэмжсэн саналыг Хойд Каролина мужийн сенатор Том Тиллис, Мэйн мужийн сенатор Сюзан Коллинз, Аляска мужийн Лиза Мурковски, Кэнтакки мужийн Рэнд Пол нар өгсөн байна. Харин Пэннсилвани мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатор Жон Феттерман намаасаа ганцаараа эсэргүүцсэн санал өгсөн юм.
Конгрессын завсрын сонгуультай холбогдуулан өрсөлдөөнтэй тойргуудад нэр дэвшиж буй Бүгд найрамдах гишүүд байр сууриа Трампаас зөрүүлэх болсон. Тодруулбал зарим улстөрч Ираны дайныг дуусгаж, шатахууны үнийг бууруулахыг уриалж эхэлжээ. Америкчууд Ираны дайныг эсэргүүцэж байгаа гэдгийг олон тооны санал асуулга харуулж байгаа. 2024 оны сонгуулиар Бүгд найрамдах нам амьжиргааны өртгийг бууруулна гэж амлалт өгч ялалт байгуулсан. Гэвч Израилын лоббигоор Иранд цохилт өгч дайн эхлүүлснээр АНУ-д инфляц өсөж, шатахууны үнэ нэмэгдээд байна.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.