Иран цөмийн асуудал дээр буулт хийхгүй хэмээсэн бол Трамп Техраны саналыг хүлээн авсангүй
Ираны өндөр албан тушаалтан баасан гарагт /2026.09.25/ “Reuters” агентлагт хэлэхдээ АНУ Техраны саналыг хүлээн авсан ч гэсэн цөмийн асуудал дээр буулт хийхгүй хэмээжээ. Техраны тавьсан саналын хүрээнд Ормузын хоолойг нээж, тохиролцоонд хүрснээс долоо хоногийн дотор Ливаны мөргөлдөөн зэрэг бүх фронт дээрх дайсагналыг зогсоож, АНУ Ираны боомтуудад тавьсан хөдөлгөөний хоригоо цуцалж, царцаасан хөрөнгийг суллан газрын тосны салбарт тавьсан хоригоо цуцлах юм.
Эдгээр нөхцөлийг АНУ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн Иран ураныг иргэний зорилгоор баяжуулах эрхээ хүлээлгэн өгөхгүй аж. Тэгвэл “Washington Post” сонин мэдээлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны тавьсан саналыг хүлээж аваагүй гэжээ. Ямартай ч АНУ албан ёсоор хариу өгөхийг Иран хүлээж байна. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцохдоо АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө энхийн тохиролцоонд хүрч чадна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.