Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Ерөнхий Ассамблейн индэр дээр Иран, Кубын асуудал дээр АНУ-ыг шүүмжиллээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Хань Жэнс бямба гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ АНУ-ын бодлогыг шүүмжилж, Персийн булангийн орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх ёстойг мэдэгдэв. Мөн Вашингтоныг Кубад заналхийлэхээ зогсоож, тус улсын эсрэг тогтоосон хоригийг цуцлахыг уриаллаа.

Хань Жэн үг хэлэхдээ АНУ-ын нэрийг шууд дурдаагүй байна. Гэхдээ АНУ Кубад шахалт үзүүлэх бодлого хэрэгжүүлж, улмаар тус арал руу газрын тос нийлүүлэх боломжийг ихээхэн хязгаарлаад байгаа. Мөн АНУ Израилын хүслээр Иран цохилт өгснөөр Персийн буланд дайн эхэлсэн билээ. Хань Жэний хэлсэн үг Трамп, Ши Жиньпин нарын Цагаан ордон дахь уулзалтын уур амьсгалаас эрс ялгаатай байв.  Цагаан ордонд болсон хэлэлцээний үеэр Трамп Ши Жиньпинд Ираныг дэмжихгүй байхыг уриалжээ. Мөн БНХАУ дэмжлэг үзүүлэхгүй гэсэн баталгааг Ши Жиньпин АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд баасан гарагт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Хүн болж төрөх аз тохиож хэсэгхэн хугацааны амьдралаа тайван сайхан өнгөрөөмөөр л байхын. Шунал нь шулам болсон нөхдүүдийн хар гайгаар хөөрхий хүмүүн төрөлхтөн яагаад үхэж үрэгдэж, өвдөж зовож, өнчирч хоцорч, хагацаж салж, санаж шаналж, дутагдаж гачигдаж амьдрах ёстой гэж.

Холбоотой мэдээ

Back to top button