НИЙГЭМНийгэм мэдээ

Модель Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

Тайланд улсад болж буй "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 24 настай, Хятад улсын Amber Yuhan гэх эмэгтэй оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл энэ талаар модель Х.Бадамгэрэл дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол улсын яам, холбогдох газрууд анхаарч албан анхааруулга илгээж байж бодитоор ажил болно. Тэгж гэмээн Монгол улс энэ мэт цаашид үл хүндлэгдэх үйлдэлд орохгүй болох боломж бүрдэнэ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монгол Улсын Гадаад Харилцааны Яам анхааралдаа авч эх орныхоо нэр төрийн аюулгүй байдалд анхаарна уу.

Үүний зэрэгцээ Монгол Улсын төр, холбогдох яамд олон улсын гоо бүсгүйн томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож буй монгол бүсгүйчүүд, мэргэжлийн багуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээнд анхаарч, дэмжиж, эрх ашгийг нь хамгаалж ирээгүйг хэлэх ёстой. Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний соёл, тусгаар улсын төлөөллийн эрхийг олон улсын тэмцээнд хэрхэн ашиглах талаар төрийн нэгдсэн бодлого, бүртгэл, хяналт, хариуцлагын тодорхой тогтолцоо дутагдалтай байна.

Энэхүү хамгаалалт, хяналтын сул байдлыг зарим гадаадын зохион байгуулагч болон лиценз эзэмшигчид далимдуулан Монгол Улсын нэрийг дур мэдэн ашиглах, олон нийтэд мэдээлэл өгөхгүйгээр төлөөлөгч томилох, Монголын мэргэжлийн салбарын байр суурийг үл хүндэтгэх нөхцөл үүсэж болзошгүй.

Монголын нэрийг олон улсын тайзан дээр гаргаж байгаа Монгол оролцогчид хувийн зардал, багийн хөдөлмөр, байгууллагын дэмжлэгээр эх орноо төлөөлдөг атлаа төрөөс бодитой дэмжлэг, хамгаалалт бараг авдаггүй. Харин нөгөө талд Монгол Улсын нэр, төрийн далбааг хэн, ямар үндэслэлээр ашиглаж байгаад тавих хяналт хангалтгүй хэвээр байна" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Даварсан хужаагаас хариуцлага нэхэж, тооцох хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Arai2 neeree

Зочин
Зочин

Юун Солиорол вээ Үнэн үү дэндүү Доромжлол , өдөөн хатгаад байгаа юм уу !!!!!Заргалдах хэрэгтэй

Зочин
Зочин

Модель гэдэг чинь хүнийг хэлдэг үг биш, амьгүй, загварыг хэлнэ.

Сүрэн
Сүрэн

Зөв шдээ манайхан арай дэндүү юмаа соёлын болон урлагийн хулгай нь хятадууд бүр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байхад ямарч оюуны өмч энэ тэр гэж ярихгүй үхсэнтэй адил байх юм.27,28 оны сонгуульд хятад хүн нэр дэвшээд ирвэл дуугүй л сонгоод суух юмуу хаашаа юм

Эрднээ
Эрднээ

Тэр яах вэ. Чи ээжтэйгээ явалддаг 70 гаруй насны өвгөний мөнгийг буцааж өгөөч. Чи өөрөө бас садарлаж байж нөхөртөө баригдан салчихаад, бусдын нүдэнд салаагүй юм шиг байя гэж гуйгаад байгаа биздээ. Өвгөний мөнгийг өгөөч, бас бусад авсан мөнгөө ч гэсэн

Зочин
Зочин

Зөвөө зөв хужаа ч гэсэн монгол

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бас нэг солиот !!!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Т1 гөлөг вэ чи. Хужааруугаа зайл

Back to top button