Тэд анх 2006 онд Туул голын эрэг дээр "Алтан Маск" нэрээ олж өдийг хүртэл 20 жил үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын хошин урлагийн өнгийг тодорхойлж байв. "Маск" продакшныг хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлаж жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай нар үүсгэн байгуулж, хожим тэд "Маскийн гурван ах" хэмээн дуудуулж гурвуул МУГЖ цолоор энгэрээ мялаасан.
Энэ жил 20 жилийн ойн баяр дээрээ "Сүүлчийн шилийн сайн эрс" дэлгэцийн уран бүтээлээрээ бэлэг барьсан "Маск" продакшн үйл ажиллагаагаа зогсоож, албан ёсоор тарахаар болжээ. Энэ тухай хамтлагийн ахлагч П.Эрдэнэзаан "Алтан Маск" нэвтрүүлэгт орох үеэрээ зарлалаа. "Маск"-ийг "дотоод зөрчлөөс болж тарж байгаа", "Алтан маск" нэвтрүүлэгт М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нар оролцоогүй нь үүнтэй холбоотой" гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр яригдах болов. Тэгвэл "Алтан Маск" нэвтрүүлгийн дараагийн хоёр анги М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нарын тухай байх аж.
Тэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд "Масктай Монгол” “Их хотын жиргээ”, “Инээхэд зиндаа хэрэггүй”, "Mask Show” гэх мэт тоглолтуудыг тайзнаа тавьж, үзэгчдийн хүртээл болгожээ. “Маск” продакшн тайзны бүтээлүүдээс гадна кино урлагийн салбарт хэд хэдэн томоохон дэлгэцийн бүтээлүүдийг хийсэн. Тухайлбал, “Баярлалаа, Ааваа” “Би гишүүн баймааргүй байна”, "Хайр, харуусал", “No Wifi Zone”, “Соёлын довтолгоо” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүрэн хэмжээний олон кино бүтээжээ.
Монголын орчин цагийн хошин урлагийг өнгөлж буй 20 жилийн түүхтэй "Маск"-ийг ахин бүрэн бүрэлдэхүүнээрээ тайз, кино урлагт харахгүй нь үзэгчдэд харамсалтай. Харин хамтлагийн ахлагч П.Эрдэнэзаан "Бид жүжиг хийх тухай олон ярьсан. Чадсангүй өнөөдрийг хүрлээ, гэхдээ эргэн цуглаж сүүлчийн жүжгээ хийнэ" хэмээн нэвтрүүлгийн үеэр хэлэв. "МҮЭСТО"-г тоглолт бүрдээ дүүрэн үзэгчтэй байлгаж чадсан "МАСК"-д бид "баярлалаа, баяртай" гэж хэлэх болжээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 жил бидэнд баяр баясгалан бэлэглэсэн МАСК-ын ах нартаа баярлалаа
Mongoliin hoshin urlagiin tsag ue ingeed duusch bga ym bn d
Bayarmagnai Munhsaihan Erdenezaan 3-gui hoshin urlag gej yu bsiin be
Altan Maskiig ankh garaad uzdeg bsan sanagdaj bn, udahgui shud tarna gej bodsongui
Suulchiin jujgee hiihiig chin huleejiidag shuu, MASK hamtlag
Dotoor zurchil baigaa l bolood tarj bga biz, tegehgui bol iim amjilttai jildee tarahgui shd
Sutai shig hoshin urlagiin xumuus odoo uneheer hotsrogdson L
Suulchiin jujgee hiihiig chin huleejiidag shuu, MASK hamtlag
Hoshin urlag dampuurch bgaagiin tom batalgaa ene
БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ МАСК ПРОДАКШН!
Хангалтайл удаан явж бас сайнч уран бүтээл хиисэн бас бүгдл үр шимээ хүртнж баяжсан салж ниилдэг нь байгалиин жам юмдааа
Ойгоо насаараа тоолдог хошин шогийнхон, Ажлаа хийгээч.
Маск тоглолтоо хийгээчээ. Маскийн тоглолтыг үзэх дуртай. Сайхан тоглолт үзээд инээх гоё шүү дээ.
2500
Ene chine odoo yamar xaramstai medee ve MASK tarj bga ym uu
surtei ch um dee neeh aimaar garuud geed ooriigoo tosooltson zugeer salaal garaad zailaach
Зайлцгаа салбадайнууд
Nevtruulegt ni tsas shig 2 ah ni oroogui ni цаанаа л нэг сэжигтэй
Сүүлчийн жүжгээ хийнэ гэсэн болохоор тэсэн ядан хүлээж байя даа
Уулаасаа ямарч инээдэм ханиадам болсон алиалагчид цааш явахгүй. Хүмүүсч инээх нь багасч, инээдмийн мэдрэмж нь нимгэрч байна. Цаашид хиймэл оюун ухаан хүний захирах биүү яанаа ийнээ болж байхад юун инээдэм ханиадам
Хошин шог дундаа арай гайгүй нь гэж боддогийн харамсалтай..
ҮХСЭН БААС ! АХ НАР ГЭЖДЭЭ БӨӨН ДАРАМТЛАГЧ НАР ДЭЛГЭВЭЛ БУЛАЙ НЬ ДУУСАХГҮЙ ! ХӨХ ТЭНГЭР МЭДНЭ ! МӨНХСАЙХАН БОЛ НОВШ !
Худлаа. Ямар ч хүн 20 жил ноцолдож босгосон ажилаа нураагаад тараачихна гэж байхгүй
Ах нар гэчихчээ өөрсдийгээ та 3 болчихсон амьдралтай байгааюм болчихсон бусдыгаа бодож болсонгүй юу хар амиа бодогчид бусдыгаа хохриогчид шүү 3ах нар хэрэглэчихээд хаялаа даа
Тарсан нь дээрээ утгагүй хошин шогчдыг үздэг үе өнгөрсөн. Нэг үеээ бодвол хүмүүс хөгжөөд байгаа шүү