Ц.Сандаг-Очир сайдын авах баавгай унтуулах бууны үнэ зах зээлийн ханшаас ₮12.3–21.6 саяар их байна
Засгийн газар маргааш /2026.09.23/ хуралдаанаараа нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж, баавгай унтуулах буу, зайнаас цацдаг цацлага худалдан авах асуудлыг шийднэ. Уг мөнгөөр бензин шатахуун, баавгайд тавих хоол тэжээлийн зардлыг ч санхүүжүүлэх аж. Салбарын сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.09.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "нэг унтуулгын буу 32 сая төгрөгийн үнэтэй байна" гэжээ.
Баавгайг унтуулахад ашиглах бууг аймгуудад авч өгөх эсэхийг маргаашийн Засгийн хуралдаанаар шийдэх юм. Тэгвэл бид зэрлэг амьтныг зайнаас мансууруулахад зориулсан "Dan-Inject, Pneu-Dart" компанийн дөрвөн загварын үнийг харьцууллаа. Бүгд дунд, холын зайд ашиглах зориулалттай юм.
АНУ дахь борлуулагчдын жижиглэнгийн үнээр эдгээр буу 2,513–4,750 ам.доллар буюу 9–17.1 сая төгрөг байна. Үүн дээр 5 хувийн гаалийн албан татвар, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмбэл 10.4–19.7 сая төгрөг болно. Нэг үгээр хэлбэл, сайдын дурдсан 32 сая төгрөг нь татвартай тооцсон хамгийн хямд загвараас 3.1 дахин, хамгийн үнэтэй хос амтай загвараас 1.6 дахин үнэтэй байна.
-Сайдын хэлсэн нэг баавгай унтуулах бууны үнийн зөрүү ₮12.3–21.6 сая байна-
Загвар тус бүрээр харвал Pneu-Dart компанийн "G2 X-Caliber" бууны дуран, хайрцаг, туслах хэрэгсэлтэй иж бүрдэл татвартайгаа ₮10.4 сая, Dan-Inject компанийн "JM Standard" ₮13.7 сая, "JM Special" ₮17.4 сая, хос амтай "JM.DB.11" загвар ₮19.7 сая байна. Төгрөгт шилжүүлэхдээ сайд мэдээлэл өгсөн өдрийн ханшаар (1 ам.доллар = 3,595.36 төгрөг) тооцов.
Дээрх тооцоонд олон улсын тээвэр, борлуулагчийн ашиг, сум, мансууруулах эм, сургалтын зардал ороогүй. Тиймээс бодит өртөг үүнээс өндөр гарах нь ойлгомжтой. Гэвч 32 сая төгрөгт эдгээр зардал багтсан эсэх, ямар загварын, хэдэн буу авах, худалдан авалтыг ямар журмаар хийх талаар сайдын мэдээлэлд дурдагдаагүй юм.
Жишээ дурдахад, баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн 10 аймаг тус бүрт нэг буу олговол сайдын хэлсэн үнээр 32 сая төгрөг зарцуулагдана. Дээрх загваруудыг татвартай үнээр авбал 10.4–19.7 сая төгрөг болно. Зөрүү нь 12.3–21.6 сая төгрөг гарч байна.
Баавгай суурин газар руу олноор орж ирсэн нь энэ удаа анх биш. 2019 оны намар зөвхөн Хэнтий аймгийн найман суманд 35 удаагийн тохиолдлоор 40 гаруй баавгай орж ирж байв. 2025 оны наймдугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд баавгай хүн, мал руу удаа дараа дайрч, үргээх ажил үр дүнгүй болсны улмаас иргэдийг нүүлгэж байсан удаатай.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хулгайчууд шалтаг гарангуут нь асуудал шийдэх болгондоо л мөнгө хулгайлах гэж үхэн хатан зүтгэх юм аа.
Ашгүй нэг цавчаа шахаа хулгай шaax нүх гараад ирэв үү. Бөөн баяраа... бөөн бөөн баяраа хө! Тээ?
Buur neg tusvuus tsavchjaa yun deer ch hiih yma
Аймагт ганц буу өглөө гэж бодьё.А суманд баавгай ирхэд нөгөө буу аймгийн төвд байдаг,бууг авч ирэх хооронд баавгай хүн баривал яаана.
Баавгай орж ирсэн биш Сандаг-Очиртон бурзайжээ хөөрхий
Тэрбумаар авсан буугаараа баавгайгаа унтуулж чадахгүй нөгөөх нь хүн барьвал Сандаг-Очирын махаар баавгайгаа хооллох хэрэгтэй шүү..
Ингэж шахаа хийж ашиг олж бидний төлсөн татварын мөнгийг ажил хийх нэрээр идэж уудагын захын нэг тод жишээ ийм юмнууд төрд бгаа цагт улс маань хөгжихгүй энэ луйьарчидаас салцгаая
Баавгай аюултай байвал буудах зөвшөөрлийг иргэдэд өгчихвөл зүгээр биш үү. Харин зориудаар ангуучилж буудаж байгаа эсэхэд экологийн цагдаа, байгаль орчны хамгаалагчид хяналтаа тавивал зохино. Тэдний ажил үүрэг шүү дээ.
Энэ арьснууд ханаж цадахгүй юмаа. Хуучны Ардын Хянан Шалгах Хороог сэргээх цаг хэдийнээ болсон!
Одоо тэгээд идээд бай уугаад бай хулгайчууд...
Зүгээр буудаад устгалд оруулчих хэрэгтэй юм шиг энэ.
,,
Дарга нар цавчаа хийхгүйгээр ажил хийдэггүй
Нь харагдана
МАН ынхан бас нэг идэх шалтаг олов бололтой. Баавгайд баярлаж байгаа даа
Дорж
Буу сум авсан хойноо нөгөө ургашгүй золигнууд нь оноо ч үү, үгүй ч үү. Бэлтгэл дасгал хийхгүй бол хэцүү дээ. Хэ хэ
Нийгэмд аюултай зүйл гараасаа тэр үед нь иймч тиймч зүйл хэрэгтэй болгож.тэрэндээ ашиг хонжоо шингээх гэж гуйлгачин хандахаа болиоо одоо.Өчнөөнл
Энэ ингэж илүү гаргаж авах нь л дээ
Энэ МАН-н сүрэг улаан луйварчдыг яах вэ...
Ганган хулгай
Ёо шалтаг гараал цавчаа хийх гээд шаачих юмаа яасан дуусдаггүй шунал вэ яах вэ эд нарыг.
Өлөн бөөс
Баавгай гэж ач тустай амьтан гараад ирлээ. Мөнгө идэх сайхан шалтаг гаргасан баавгайд яасан их баярлаж байгаа бол
Энэ сайд бас явахгүйнээ.Ууландаа ус тавьж өгөөгүй.Ойн амьтад нь байдгаараа ХАМУУТЧИХСАН орж ирж байхад хардаг юм байхгүй юу.арчаагүй.Ажлаа мартаад алга болчихсон ЗУНЖИН ХАРАГДДУУЛЖ алж гүйхээр нь УЛС ТӨР хийж байхаасаа ичээсэй.Бас задлан хийсэн Хорхой гэдсэнд нь байсан ч гэж байх шиг,тэгсэн тэгээгүй гаднаас нь хараад л мэдэх ёстой.Мэргэжилтэнгүүд чинь муу байна. Мал харангадахаараа хамуурдагыг мэддэггүй хүмүүс байдаг.
АМТАШСАН ХЭРЭЭ АРАВ ДАХИНА .
Үүнийг чинь л хулгай,цавчаа гээд байгаа ш дээ
Ер нь унтуулж яг яах гэж байгаа юм бол? Алах юмуу? Ой руу нь зөөх юмуу? Насаар нь ахин дахин буудаад унтуулаад байх юмуу? Эсвэл унтуулж байгаад ойр орчмын айл уудыг нүүлгэх юмуу?
Энэ заваан юмнууддаа тавих хяналт гэж алга уу
Байхгүй ээ эд нар төрийн мөнгөөр өөрсдөдөө ашиг хийж цавчаа хийж л байвал болоо олох тусам улам л шунал нь ихсэнэ идэж л байвал болоо сэтгэл нь хэзээ ч ханахгүй идэхийн дон шүгэлчихсэн төрийн албан хаагчид
Шуналын дэвүүд дээшээ гарах юмдаа үхэхдээ мөнгөө аваад үхэх байхдаа ямар гээчийн өлөн шунал вэ
Ийм зүйл дээр хүртэл алхам тутамдаа мөнгөн дээр ажиллаж байдаг улс орноо боддоггүй эрх мэдэлтнүүдээ шалгаж улсыг хохиролгүй болгож зохих ял шийтгэлийг хүлээлгэж байх ёстой!