Улс төрийн халуун сэдэв

Б.Пүрэвдагвын эхний галзуурал нь шөнийн марафон байлаа

МАН дахь Ерөнхийлөгчийн фракц Засгийн газраа, парламентын олонхио эзлээд дуустал цор ганц мөнгөтэй нэгж үлдсэн нь Х.Нямбаатарын удирдаж байсан хот байв. Тийн Х.Нямбаатарыг "Олон нийтэд шууд дамжуулалт хийж, хэт өөрийн нөлөөллийг үүсгэж болохгүй. Намын дарга болохгүй" гэдэг чиглэл өгөөд, гадагш хүчээр цөлсөн юм.

Х.Нямбаатарын ажлыг Ерөнхийлөгчийн экс хүргэн авсан нь эрх мэдлийн хүрээ нэгэнт тэлж, ичиж, үл улайхаа байсны баталгаа болсон.

Ингэж дансандаа 2 их наяд гаруй төсөвтэй хот Ерөнхийлөгчийн экс хүргэн Б.Пүрэвдагва руу шилжсэн юм. Намын аппаратад У.Хүрэлсүхийн туслахаас ажлын гараагаа эхэлсэн залуу биологийн байдлаараа ч ихэнхдээ "галзуу" байдлаар ачаалал авч зүтгэсэн Х.Нямбаатарыг гүйцэтлээ хаа байсан.

Түүний замыг Н.Учрал засаж өгснийхөө хариуд бондын мөнгөө хадгалах замаар, банкны хүүгийн өгөөжөөр ажил нь явж байсан Сэлбэ дэд төвөөс 500 гаруй тэрбумыг нь татаад, төсвийн нөхөөс хийж хэрэглэв. Б.Пүрэвдагва үүнд огтын чимээгүй л өнгөрөв.

Ерөнхийдөө хот Б.Пүрэвдагвын гарт очоод, нам чимээгүй газар болж хувирав. Өмнөх асар олон бүтээцийн ажлуудыг нь үргэлжлүүлсэн аядав. Шинэ санаачилсан, олны нүдэн өртсөн ажил хийж буй юм алга.

Тодорхой ажил санаачилж хийхгүй, дундын шугам дээр явна гэдэг их амар л даа. Шүүмжлэлт орон зайнаас ингэж сугарч болдог. Энэ хооронд МАН-ын Я.Содбаатарын үед үүссэн аппарат ерөнхийдөө ганц мөнгөтэй хот дээрээ шилжин байршиж, далд бол суудал авч өгсөн хэсэгтээ ашигтай олон процесс өрнүүлсээр байна.

Б.Пүрэвдагва ингэж суудал авч өгсөн МАН-ын лидер хэсэгтээ хөшигний ард хэдэн сарын турш бялуу хуваарилж суугаад, олон нийт рүү чиглэсэн ганц ажил санаачилсан нь өчигдрийн шөнийн марафон байлаа. Намрын хүйт унах цагаар шөнө дөлөөр 9 мянган иргэн марафонд гүйлгэснээр "Автомашингүй өдөр"-өөр түүхэн түгжрэл үүсгэв. Иргэд автомашингүй өдөр нэг амар жимэр түгжрэлийн стрессгүй өнждөг байсныг хотын дарга тэс өөрөөр өрнүүлж, хотынхноо шийтгэж тоглов.

Төв талбай дээр хоолны асар барьж, иргэд яаж эсэргүүцээд байсан ч "Үгүй, энэ зөв" гэж гүрийж байсан Х.Нямбаатарын жишиг рүү ажлаа аваад хагас жил болоогүй шахам хотын дарга ингэж гулсаж орлоо.

Хот дээр асар олон аж ахуйн явдаг, энэ хэрээр хувь хувьсгалын "ажил бүтээх" гуйлга үл тасрах бөгөөд хотын даргын үндсэн үнэ цэн үүндээ оршдог.

Тийн олон хүн бүчиж, хаана л яваа ширээ асар өрж дайлаад байхаар эрх мэдлийнхээ дүрд бүр ч гүн ороод, элдэв янзын "хувийн рок санаа"-гаа хотын ажил болгон шахдаг кэйс бол үе үеийн хотын дарга нарт бий. Тухайлахад, С.Батболдын шөнийн гудамж, Х.Нямбаатарын хоолны асар гэхчлэн хөвөрнө. Үүн дээр Б.Пүрэвдагва өөрийнхөө хүслээр шөнийн марафоныг нэмлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүйтэнд хүүхдүүд гүйлгээд хатгаа авна ш дээ.

Зочин
Зочин

Осол авааргүй л болсон бол яамай даа !

Erka
Erka

Тэнэг хотын дарганцардаа бензингүй, үнэтэй махаа авч дийлэхгүй яая гэж байхад марофон, машингүй өдөр, Сор гэх мэт элдэв уулзалт ашиггүй балай юм зохион байгуулж ядарсан ард түмэнээ битгий зовоогоод гай болоод байгаач дээ гэж хэлмээр бна, Үнэхээр ард олонд гай болсон зүйл л сэдээд байхаас хэрэгтэй юм хийж бгаа юм нэг ч алга, Нөгөө идээчин угаачин Няибаатараасаа долоон дор амьтан юм бишүү, Дарамтгүй тайван амьдармаар бна, улам л түгжрэл үүсгээд байх юм

Зочин
Зочин

Энэ угаасаа харахаас эвгүй коммунист намчин төрхтэй гар

Зочин
Зочин

ENE NAMCHIN BODIT AJIL JIJIG GELTGUI BUTEEN BAIGUULALT HIIHGUI NAMCHIN MANGAR BA

Зочин
Зочин

Тэнэглэл Харанхуйгаар хар шөнөөр байхдаа яахав дээ. Бөөн хийрхэл солиорол

Зочин
Зочин

Амьдрал үзээгүй эрх бацаан

Зочин
Зочин

Шөнийн марафон нэртэй заваарсан арга хэмжээгээ боль. Хамаг амьтны амгалан тайван байдлыг алдагдуулаад... Ямар усан тэнэг нь ийм юм санаачилдаг бна а.

zochin
zochin

Muu teneg

babozoza@gmail.com

Мухар үхэрт худаг бүү үзүүл

Хотын нэгэн иргэн
Хотын нэгэн иргэн

Солиотой хийх юмаа олж ядсан юм бэ. УБ хотод өөр хийх маш их ажил байна. Хар хүйтэнд наад зах нь ханиад тэгээд хатгалгаа авна биздээ. Нэг их сайхан гэралтүүлэгтэй сайн тэгшхэн замтай ч биш. Төв замынхаа автобус явдаг 1р замаар ТА ГУАЙ нэг явж үзнэ байгаа. Зам нь зүгээо л там. Угаасаа шуналтай хулгайчуудын оруулж ирсэн хуучин автобусны сэг чинь тэр зам дээр бзр салж уналаа. Наад захын ганц жишээг бичлээ.

Холбоотой мэдээ

Back to top button