НийгмийнНИЙГЭМ

Жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг прокурор руу буцааж, шинжилгээний баг дахин томилох санал гаргалаа

2024 онд болсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан боллоо. "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндоржийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хуралд жолооч Ч.Ренчиндорж ганцаараа шүүгдэж байна.

Прокуророос Ч.Ренчиндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Мөн галын шалтгааныг жолоочийн буруугаас эсвэл гаднын нөлөөтэй эсэхийг тогтоогоогүй тул иргэнийг шүүх нь учир дутагдалтай гэж үзлээ. Мөн жолоочийг том оврын авто ослын сохор бүсэд хөдөлгөөн хийхдээ араа хараагүйгээс болж хоёр автомашин хоорондоо мөргөлдөж гал гарсан тул прокурорын дүгнэлтийг зөв гэж үзэн, шүүх хурлыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч өмнө нь 6 сараас нэг жилийн хугацаанд мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны баримтыг нэхээгүй байж одоо асууж байгаа нь ажлаа дутуу хийсний шинж гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дунгаамах
Дунгаамах

Тар том оврын машиныг дайрах шахан.гарсан жолооч нараа шалгаачээ.том оврын жолооч хүн юү гэж ар өврөө харахгүй явах юм хөгшин хүн гүтгэхээ болиочээ жижиг тэрэгний согтуу жолоочоо шалгаж байцаагаачээ

Зочин
Зочин

Тэр патролын жолоочийг шалгаач ээ

Шүүгч нь байна аа.
Шүүгч нь байна аа.
Reply to  Зочин

Элбэгдорж даргын хүүхдийг шалгавал мань хэд нь алуулах гээд байна. Ядаж байхад ам руу нэг сая доллар чихсэн болохоор шоронд хамт явчих гээд байна.

Зочин
Зочин

Жижиг тэрэгний жолоочоо шалгаач одоо ганц хөгшин хүнрүү дайраад яах вэ дээ

Зочин
Зочин

Мөргөсөн жийпний жолоочоо авчирч шүүхэд суулгаачээ

Зочин
Зочин

Тэр захирал Баатаржавын үхэл харин сэжигтэй

Зочин
Зочин

Баатаржавын үхэл хэнд ашигтай байсан бэ...Одоо хэргийг удаашруулах нь бас хэнд ашигтай вэ...гээл асуудал хөвөрнөдөө...

Trucknii олон улсын жолооч
Trucknii олон улсын жолооч

“Blind spot” буюу сохор бүсийг шалгах боломж байхгүй гэдгийг том машины ард зүүсэн тэмдэглээс дээр анхааруулсан баыдаг. Голоороо нугардаг том тэргийг дагаж давхар эргэсэн эолоочийн буруу болдог номтой.Том truck нь хоёр line /зураас/ эзэлж эргэдэг энэ үед сохор цэг гарч ирдэг учраас ийм байдгаа!!!

Trucknii олон улсын жолооч
Trucknii олон улсын жолооч

Сохор бүсэд орсон арын бүсиыг харна гэж ямар нь солиороод бнаа.Бууж харвал үзэгддэг юм шүү дээ, тэнэгүүдээ.

Зочин
Зочин

Харваас том урт ,аюултай ачаа явж байхад патролын жолооч хөдөлгөөнөө зогсоохгүй даалгавар авсан юм шиг л дайрч ороо биз дэ. Хэрэв тэр ниссан патролын жолоочид хариуцлага тооцохгүй бол сохор бүс гэж нэрлэхийн хэрэг юү байнаа ичээч. Сохор бүсээ яаж харах юм бэ дэ шүүгчээ? Сохор бүс гэж юү вэ? Яагаад сохор гэж нэрлэв? Урт аюултай ачаа эргэж үзээгүй биш л дэ бүх жолооч нар бүгд сохор бүст нь орохыг хүсдэггүй бас ойртохыг ч хүсдэггүй тийм мэдлэг бас байнаа. Харин юунаас айхаа бас болгоомжилохоо тас мартсан би явж чи үлд гэсэн зарчимаар дайрсан даргаа ил гаргаа. Зориуд санаатай л зохион байгуулалттай хэрэг хийлгээд хийсэн эзнийг нь нуусан юм шиг их сэжигтэй байгаа шүү ил тод болгоорой

Холбоотой мэдээ

Back to top button