НИЙГЭМ

Нийтийн тээврийн шинэчлэл гэж төсвийн мөнгийг урсгасан ч зорчилт нь 2 дахин буурсанд хэн хариуцлага хүлээх вэ

2016 онд нийслэлчүүдийн 50 хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол 10 жилийн дараа гэхэд энэ тоо хоёр дахин буурч, өдгөө улаанбаатарчуудын ердөө 24-хөн хувь нь автобусаар явдаг болсныг хотын мээр Б.Пүрэвдагва онцлов.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийг шинэчлэх,  салбарын хөгжлийг дэмжих нэрийдлээр өчнөөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр өгөөж нь гарах бус, харин ч эсрэгээрээ шал дордсоныг хотын даргын онцолсон дээрх тоо харуулна.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт, тэр дундаа парк шинэчлэл болон татаас нэрээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд ₮1 их наяд гаруй төгрөг төсвөөс зарцуулсан тухай аудитын шалгалт дүгнэлтийн баримтууд байдаг. Ганц жишээ татахад, татвар төлөгчдийн 300 тэрбум төгрөгөөр туйлж найрласныхаа хариуд цөөнгүй албан тушаалтан “Ногоон автобусны” гэх асуудлаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, эхнээсээ ял шийтгэл ч авсан.

Тэгчхээд хотынхны ердөө 24-хөн хувь нь автобусаар хөл залгуулж байгааг  “Улаанбаатарчууд яахаараа нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхгүй байдаг юм” гэж дээрээс харж, хямсгар дүгнэлт хийх нь хэт өрөөсгөл байгаа биз. Нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй, парк шинэчлэл дорвитой хийгдээгүй, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг нь сайжруулаагүй байж иргэдээ “Та нар яагаад хувийн машинаараа зорчоод байгаа юм” гэж гөрдөж зэмлэх ч утгагүй хэрэг.  

Олон улсын жишгээр бол нийтийн тээврийн зогсоол, буудлууд оршин суугчдын хороолол, хотхон, гудамж, байрнаас хамгийн холдоо 400-500 метр дотор байвал хэвийн гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотын захын дүүрэг, хороодод амьдардаг иргэд өглөөд автобусанд  суухын тулд 1-3 км алхах энүүхэнд байгааг ч нийслэлийн удирдлага хүлээн зөвшөөрнө лээ.

Нийтийн тээвэр нь хүрэлцээгүй учраас улаанбаатарчууд өдөрт дунджаар гурван цаг, жилийн нэг бүтэн сарыг нь авто замын түгжрэлд өнгөрүүлэхээс өөр сонголтгүй байгаа. Учир нь нийслэл хотын иргэдийн өдөр тутмын 3.1 сая зорчилтын 74.5 хувийг ажил, сургуультай холбоотой зорчилт эзэлдэг.

Энэ нь зөвхөн замын түгжрэл, автомашины тоо гэхээс илүү төрийн үйлчилгээ хаана төвлөрснөөс илтгэх бодлогын асуудал болсон тул нийслэлийн удирдлагууд дээрх зорчилтыг шалтгаан, байршлаар нь судалж, нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн зам, “Sky Shuttle” их багтаамжийн тээврийг нэг бодлогоор уялдуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжгүй бүсэд 363.5 мянган иргэн амьдарч байгаа тул үүнийг шийдэхээр 16 шинэ чиглэл нэмж, нийт 27.3 км авто замын сүлжээг нэвтрүүлэх аж.

Ингэснээр 2028 онд нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо 56 хувьд хүрэх тооцоолол хийжээ. Цаасан  дээр төлөвлөх, тооцоолох нэг хэрэг, харин бодит ажил болгоход төрийн бодлогын залгамж, төсвийн үр ашигтай зарцуулалт, хяналт нэн түрүүнд чухал.  

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

Сая дугаарын хязгаарлалтын үеэр хэд хэдэн удаа нийтийн тээврээр зорчиход автобус цагтаа ирэхгүй, ирсэн ч багтахгүй үлдэж байв. Тухайлбал, Мөнгөн завъяагийн дэрэгдэх автобусны буудал дээр 18.00 цагийн үед ирэхэд пиг хүнтэй байсан ба 1 дугаартай офицер- 5 шарын автобус 30 минут хүлээлгэсэн ба 2 автобус ирэхэд дүүрэн хүнтэй ирсэн ба залуучууд дайрч бяр заан орсон тул багталгүй үлдсэн дараа нь 15 минут хүлээсний дараа дахин хоёр автобус ирэхэд мөн багтаж чадалгүй үлдээд арга ядаад өөр чиглэлийн автобусанд сууж 2 дамжин 20.30 цагийн үед гэрийн бараа харлаа. дулаахан цаг байлаа. өвөл бол буудал дээр осгож үхэх нь холгүй болох байх. Ийм байхад хүн автобусны буудал осгох гээд зогсож байснаас машиндаа түгжирээд алдагдал хүлээгээд ч болохноо дулаан явах хүсэл төрнө. Автобус нь хүрэлцэхгүй байна уу. эсвэл хуваарь зохицуулалтыг нь хийж чадахгүй байна уу. хоёр талын эцсийн буудлаас бүх автобусыг явуулж байхаар ачаалал ихтэй үед нь дунд хэсгээс мөн зэрэг явуулж яагаад болдоггүй юм бол гэж гайхаж байна

Зочин
Зочин

Нийт их наядаар нь идэж уучихаад одоо болохоор иргэд автобусанд суухгүй байна гэж ярихаас ичээсэй билээ

ЗочинЙ
ЗочинЙ
Reply to  Зочин

Автобус авсан нь буруу юу мал ах

Зочин
Зочин

Нэг км алхаж автобусанд суух гэж хөлдөж үхэх шахаж байхад хэн хувийн машинаасаа татгалзах юм бэ

Зочин
Зочин

Зөвхөн Ногоон автобус гэлтгүй сүүлийн 5 жил хийсэн парк шинэчлэл нэртэй худалдан авалтуудыг бүгдийг нь шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

sky shuttle gej bas neg ih nayadaar tsoxih mega tujeel tsogtsloj bga ym l daa

Зочин
Зочин

Дахиад 2028 он гэж үлгэр ярихаа болио, одоо байгаа асуудлаа эхлээд шийдээч

Бодит байдал
Бодит байдал

Өвөл хаана буухаа харах гэж цонхны цан мааждаг ,автобусанд ороод хөл даардаг байдал 2024 оноос арилсан.Сайжруулах нь зүйтэй ч Байгаадаа талархах сэтгэлтэй байхыг хүсьэ.

Зочин
Зочин

Угаас Нямбаатар болон үе үеийн хотын дарга нар ямар ч төлөвлөлтгүй мөнгө үрсэний дийлэнх нь энэ

ЗочинЙ
ЗочинЙ
Reply to  Зочин

Дураараа хуцдаг гөлөг вэ

Зочин
Зочин

Нямбаатар ирээд түгжрэл буурсан юм уу, нийтийн тээвэр нь сайжирсан юм уу, юу ч өөрчлөгдөөгүй

ЗочинЙ
ЗочинЙ
Reply to  Зочин

Тээвэр сайжирсан тэнэг ээ

Зочин
Зочин

Нийтийн тээвэр хүртээмжгүя биш, маршрут, тогтмолжилт замбраагүй, найдваргүй тул иргэд суухгүй бна ! Өглөө оройд 1-2 цаг аргагүйн эрхэнд суудаг бх. Бусад үед автобусууд хоосон шахуу л чвж бх юм. Мөн приүс гэж зарлагагүй шахуу машинаасаа оркууд буудаггүй.

Зочин
Зочин

Хуурай тоо харж нийтлэл бичихийн оронд аиьдрал дээр нь явж танилцаач.Зөвхөн шүүмжлэхийн дон туссан юм шиг.Саяхан л автобус нь ирэхгүй,хариугүй салж унах дөхсөн автобусанд л сууж явсан биз дэн.Одоо энэ хар автобус хичнээн тухтай,өвөл нь дулаахан,зун нь сэрүүхэн.Автобусны буудал дээр угсраатай вагон шиг л олон автобус ээлж дараатай ирээд л зогсож байна.Хүлээлтийн хугацаа ч багассан.Замын түгжрэлээс хамаарч л удаж ирэх тохиолдол гардаг.Дэвшил гарсан, шинэчлэгдсэн, сайжирсан юмыг нэг удаа ч гэсэн олоод хэлчихэж яагаад хүсдэггүй,чаддаггүй байна.

Уулын өвгөн
Уулын өвгөн
Reply to  Зочин

Яг тийм.Энэ нэг пүрэвдагва бага шиг дэмийрээрэй.Нямбаатарын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг харлуулах гэж амьдралгүй юм тавих аа боль.Чиний хотын дарга өолоод хийсэн зүйл гэж юу бгаа юм.Балайраад блгүй огцор.

Зочин
Зочин

Nyambaataryn uyed ch gesen baahan ih nayadaar ni barin tsiin geed baigaa mungiig ni shalgadag gazariin bhgui ym daa

Зочин
Зочин

Tugjreliin said Nyambaatar nar eersdoo unii xariutslagag huleex ystoi shd, bas l hudal tsalim avsan

Зочин
Зочин

nogoon avtobusnii xereglee yag yaagaad nam gumb bolchiv, Nyambaataryn uedch baidal deerdeegui shd

Зочин
Зочин

toli hardaggui yumu, hotiin udirdlaguud eersdoo unii gold ni bga shd

Зочин
Зочин

Nyambaatar irgedee zembelhiin orond eersdiinhiigee haniad hurgesen chadvargui ajlaa huleeh hgtei

Зочин
Зочин

ard irged ee l buruutgana, 1 ih nayadiig tsohij unagaachaad bsn humuus ni зүгээр л яваад бх юм

Зочин
Зочин

toriin tsagda, darga nariin bodlogo gej alga, zuvzhirch uheh gej bna

Шударга
Шударга

Нийтийн тээвэрээ зөв менежменттэй, цаг үе ачаалалаа тооцож явуулахгүй, зорчигчид төлбөрөө хэрхэн төлж буйд хяналт тавихгүй байдлаас чинь болж алдагдал гарч байна. Дээр нь нийтийн тээвэрээ дэмжиж, төрийн 3 өндөрлөгөөс бусад нь нийтийн тээвэрээр зорчдог байхгүй бол дэлхий даяар шатахууны хомсдолд орж буйд анхаар төр засаг өөрөөсөө эхлэн ашиггүй машин унаж төрийн мөнгө үрдэгээ л боль.

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag

Зочин
Зочин

Автобус маш их дутагдалтай , ахиухан нэмэх хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Хөгжлөө 15-20 жилээр төлөвлөөд, сонгогдсон нам нь ямар арга замаар шинэчлэн хүрхээр залгамж халаатай байвал илүү ард түмэн, эх оронд минь хэрэгтэй юм уу. Тэгэхгүй бол 5 жилийн сонгууль ажлаар татвар төлөгч нарын мөнгө авилгал хээл хахуульд зарцуулагдан, бараа бүтээгдэхүүнийн үнэ талиж өглөө.

Зочин
Зочин

Автобус 1р эгнээгээр явдаг болоод хүмүүс их суудаг болсон шүү,харин нэг чиглэлийнхэн давхар хамт хоорондоо уралдаж явдаг,нэг талдаа олуул болдог гм зөрчил байна

Зочин
Зочин

Нийслэлийн авилгачид шат шатандаа авилгаар идээд сэвтэй гүзээ өмхий даравгар амаараа чихчихсэн....

Зочин
Зочин

Дахиад ногоон автобус хусах нь л дээ

Зочин
Зочин

Мааш зардал, бэрхшээл багатай хувийн машин шоргоолж шиг олон бх боломж бхад нийтийн тээвэр яаж ахихав, шатахуун, даатгал, татвар, зогсоол... мэтээр л зохицуулна

ИргэнТү
ИргэнТү

Автобус нь явахгүй мөлхөөд гэлдрээд байхаар хэн суухаа дээ...

Зочин
Зочин

Ч-7 гэсэн автобус 12 цагийн үед ар араасаа 4 автобус зэрэг явж байсан. Сүүлийн автобус нь бараг хоосон. Ямарч зохион байгуулалтгүй жолооч нар нь үргэлж утсаар яриастай чавганц нараас долоон дор.

Зочин
Зочин

Нийтийн тээврийн зорчилт буураагүй. Маягласан, ганган охид хүүхнүүд автобусаар зорчихдоо карт уншуулдаггүй, туулайчилдаг.

Холбоотой мэдээ

Back to top button