ОХУ-ын дайны байдлаас шалтгаалж шатахууны ачилт буурж нөөц багасжээ
Шатахууны хангамж, нөөц нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр эрдэс баялагийн яамнаас мэдээлэл өглөө. Энэ үеэр "Сүүлийн үед ОХУ-ын дайны байдлаас шалтгаалж шатахуун ачих хэмжээ зарим өдөр багассан. Олон хоногийн турш нөөц харьцангуй хэвийн түвшинд байсан ч улсын хэмжээнд хангалттай өсөж чадахгүй байна. Тиймээс ачилтаа нэмэгдүүлэх хүсэлтийг ОХУ-д тавьсан. Захиалсан хэмжээ маань баталгаатай учраас санаа зовох зүйлгүй. Одоо 59, 64 вагоноор буюу бидний өдөр тутмын хэрэглээнээс нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр ачилт гарч байгаа. Ингэснээр түгээлт хэвийн явах нөхцөл бүрдэнэ.
Бид Солонгос улсаас 2 мянган тонн дизель түлш татан аваад байгаа. БНХАУ-аас есдүгээр сард 18 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээ хийж, баталгаажуулсан. Үүнээс Евро-5 стандартын 8 мянган тонн автобензин ачигдаад ирж байна. Ачилтын дундаж шугам өдөрт 34 вагон цистерн байх ёстой. Нэг вагоныг 60–65 тонн гэж тооцоход энэ нь ердийн хэрэглээг хангах хэмжээ юм. Наймдугаар сард нийлүүлэлт тасарсан тул ачилтаа нэмэгдүүлэхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу ачилт харьцангуй сайжирч, өдөрт дунджаар 38.3 вагон цистерн болсон. Ингэснээр нөөц өмнөхөөсөө 2-3 хоногоор өслөө. ОХУ-аас үлдсэн 18 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн бүтээгдэхүүн орж ирэх тул цаашид тасалдал үүсэхгүй.
Наймдугаар сард хийсэн ажлын үр дүнд удаан хугацаанд шатахуунгүй байсан алслагдсан сумдад бүтээгдэхүүн хүргэж эхэлсэн. Хязгаартай ч гэсэн шатахуун очиж байна. Харин 5–6 аймагт машины оочер үүссэн. Улаанбаатар хотод Евро-5 стандартын бүтээгдэхүүнд оочер байхгүй. Евро-2 стандартын энгийн АИ-92 хямд учраас түүнд дараалал үүсэж байгаа юм. Тиймээс энгийн АИ-92 автобензиний татан авалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Энэ онд 150 мянган шоо метр савыг ашиглалтад оруулна-
Нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд энэ жил 300 мянган шоо метр савны ажлыг эхлүүлсэн. Үүнээс 150 мянган шоо метрийг энэ онд ашиглалтад оруулна. Энэ долоо хоногт "Сан Петролиум" ХХК-ийн 16 мянган шоо метр сав ашиглалтад орох юм. Бид шатахуун импортолж, борлуулдаг жижиг компаниудыг бодлогын түвшинд дэмжиж байгаа. Энэ салбарт олон жил монополи тогтсон. Жижиг компаниуд өөрсдөө бүтээгдэхүүн оруулж ирж, борлуулж, Монгол Улсын шатахууны нөөцөд хувь нэмэр оруулах боломжийг олгох нь бидний зорилго.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг маш богино хугацаанд ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага бий. Бид 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар ажил 60 гаруй хувьтай явж байна. Газрын тосны хайгуулд хөрөнгө оруулалт хийж, нөөц тогтоож, олборлолтоо нэмэгдүүлэх ажил ч үргэлжилж буй. Монгол Улсад олборлолт явуулж буй компаниудтай үүссэн татварын маргааныг Засгийн газар, Улсын Их Хурал шийдвэрлэж, нэг тийш болгосон. Одоо эдгээр компаниас хайгуул, судалгааны ажлаа эрчимжүүлэхийг шаардаж байгаа. Мөн 16 талбайд нээлттэй хөрөнгө оруулалтын урилга зарласан" гэлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шатахууны ачилт буурж ч гэх шиг. Буурч гэж бичмээр юм. Одоогийн энэ хэвлэл мэдээллийн сургуульд ж,ч үсгийн ялгааг заадаггүй юм байх даа.
Бүгд би чадна болсон хө. Нара хүртэл парламент дараглах нь бна.
Путлер үхэхээс нааш өөдлөхгүй шдээ.
Нэг дахин нэмэгднээ гдг чнь огт нэмэг дэхгүй ээ гсн үг, математикт нэг дахин гэх ойлголт байдаггүй юмаа !
Сэтгүүлч Санаа гуай та дунд сургуульдаа дэндүү сурлага муутай маанаг гайхал байжээ, тийм үү ?! Ичмээр дамшиг мнь.
Нэг дахин гэж бичих нь зөв, чи өөрөө сургуульд дахин суу
Дамдиннямыг буудаад л бинзентэй болно ш дээ
Монгол банкнаас Газпромын дансыг дайныг санхүүжүүлэгч хэмээн үзэж хаасан гэсэн биз дээ. Монгол улсын уламжлалт худалдаа арилжаа хэвийн явж болохгүй юу. Ямар зэвсэг зарсан уу, авсан уу.
PISDAA NAR YAVGAN ALHAACH EEE. TOM TOM GEDESTEI TARGAN TARGAN MONGOL ZALUUCHUUD 500 METR GAZAR MASHIN UNAAD L HEHREED BH YUM
үр хүүхэд эцэг эхээ асрах, халамжлах тэжээн тэтгэх гэж нэг юм бас байна шүү. чам шиг хоосон ходоодтой өлөнгүүд биш ээ
Хараат байх ямар тамтай юм бэ, лалар гэж Монгол банкны нэг эргүү сдагаас болж орос шатахуунаа нийлэхгүй гэсэн газпром дургүй нь хүрсэн утгатай юм яваад бсандаа.
Газрын тосны бүтээгдэхүүн гэж юу яриад байна аа
Бинзен
Бид ийм үед хэтэрхий олон бүтээх байгуулалт хийх нь хэцүү байж мэднэ. 10 аймгийн станц мэтийг дараа жил болгоо. Эхэлснээ л дөхүүлэхийг бод.
Украинчууд яагаад бензинээр тасрахгүй байгаа гэвэл чаддаг бүхэн нь бензин оруулж байгаад юм
Гэнэт сая гарсан дайн ч биш дээ. Бусад улс орон аль хэдийн учраа олчихсон байхад манайх л гэж одоо хүртэл асуудлыг шийдэж чадахгүй үнэн чадваргүй юмаа.
ачилт буурч гэж бичнэ үү
П**да “Хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхэнд зов “ гэдэг үг бий. Тал дүүрэн хонгор сайхан хүлэг байхад нэг муу төмрийн сэгээс болж бусдаас гуйлагчилдаг ч байх шиг. Машингүй өдөрлөг гэж зарладагтайгаа адилхан Морьтой хөх Монголчууд гээ л заралчаач . Яджил нэг өдөр ч болтугай бинзенд оочирлохгүй !!
Орост бензин зүв зүгээр байгаа Худалаа шалтаг тоочих хэрэггүй
Алтан ургийн маань дайны хар сүлд ивээг. ???? алга болсон нь дээр хурдхан шиг
дамдинням гэж угаасаа гуйлгачин царайтай новш. хмйж чадах юм гэж огт байхгүй шүү
Харин ч сайн хөөцөлдөж байгаа залуу
Тэр их шатахуун чинь хаачаад байна, ноёд оо