Гадаад мэдээДЭЛХИЙ

Manchester City багийг санхүүгийн дүрэм зөрчсөн 115 хэргээс 114-т буруутай гэж үзжээ

“The Athletic” сонин баасан гарагт /2026.09.25/ мэдээлснээр Manchester City баг Premier League-ийн санхүүгийн дүрэм зөрчсөн 115 хэрэгт буруутгагдаад байснаас 114-т нь буруутай гэх дүгнэлт гарчээ. Тус клуб уг шийдвэрийг давж заалдах төлөвтэй байгаа юм.

Manchester City шийдвэрийн талаар мэдэгдэл гаргахдаа “Premier League-ийн хүрээн дэх шалгалтын үйл явц үргэлжилсээр байгаа. Хийх ёстой чухал ажлууд үйлдсэн, уг ажил өндөр нууцлалтай горимд явагдаж байна. Ийм учир Manchester City хөлбөмбөгийн клубийн байр суурь 2023 оны хоёрдугаар сард гаргасан мэдэгдлээс өөрчлөгдөөгүй” гэжээ.

Сүүлийн гурван жилийн турш Manchester City лигийн санхүүгийн дүрмийг зөрчсөн гэх хэрэг нь Premier League-ийг донсолгоод байгаа юм. Эдгээр хэргийг шалгах үйл явц нь Premier League хамгийн амжилттай, том клубүүд дүрмийг сахиж байгаа эсэхийг хэрхэн баталгаажуулдаг тал дээр асуудлууд хөндөгдөхөд хүргэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button