СпортСПОРТ

Д.Энхтүвшин Азийн наадмын спортын гимнастикийн төрөлд зургаадугаар байр эзэллээ

Спортын гимнастикийн Дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Дамдиндоржийн Энхтүвшин Азийн наадмын эрэгтэйчүүдийн харайлтын төрөлд шигшээд өрсөлдлөө. Азийн шилдгүүдтэй урьдчилсан шатанд өрсөлдөн шигшээд шалгарсан манай тамирчин 2 харайлтаа алдаагүй гүйцэтгэж, 13.900 болон 13.566 оноо авснаар, 2 харайлтын дундаж 13.733 оноогоор Азийн наадмын зургаадугаар байрт шалгарлаа.

Азийн тамирчид харайлтын төрөлд дэлхийд тэргүүлдэг бөгөөд сүүлийн 4 Олимпын наадам дараалан бусад тивийнхэнд аварга цолыг алдаагүй байгаа. Парисын Олимпын аварга Карлос Юло зангаргаа харуулан 14.599 оноо авч Нагояд 2 дахь алтан медалиа зүүлээ. Парисын Олимпод харайлт, чөлөөт хөдөлгөөний дасгалд түрүүлсэн Филиппиний Карлос Юло ийнхүү үндсэн 2 төрөлдөө Азийн наадмын дэвжээнд ч босоо байлаа.

Өмнөх Азийн наадмын мөнгөн медальт Ираны Махди Олфати эхний харайлтдаа энэ өдрийн хамгийн өндөр оноо 15.100 оноо (ганцаараа 15.000 онооны босго давсан) авсан ч 2 дахь харайлтын буултан дээр бага зэрэг тэнцвэр алдсанаар алтан медалиас 0.066 оноогоор “мултарч”, хүрэл медалийг Хятадын Хонгконгийн Нг Ка Ки 14.116 оноогоор хүртлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button