"Ханжоу 2022" паралимп: Манай улсын анхны медалийг У.Сүрэнжав хүртлээ

"Ханжоу 2022" Азийн паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид нийт 14 төрөлд оролцож байгаа билээ. Үүнд,
- жүдо
- таеквондо
- шатар
- туялзуур сэлэм
- хөнгөн атлетик
- ширээний теннис
- усанд сэлэлт
- бочи
- го-даам
- буудлага
- байт харваа
- пауэрлифтинг
- волейболп
- бадминтоны төрөлд оролцож байгаа юм.
Тэгвэл тус наадмаас манай улсын анхны медалийг таеквондогийн төрлөөс авлаа. Тодруулбал, Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрбээр шигшээ тулаанд эзэн орны тамирчин Шиан Шаотой тулалдаж, 10:9 харьцаатайгаар буюу нэг онооны зөрүүгээр хожигджээ.
Ташрамд дурдахад, У.Сүрэнжав тус тамирчинтай энэ онд хоёр удаа учраа таарч байсан бөгөөд хоёуланд нь хожиж байсан аж.
Ханжоу 2022 Азийн пара наадмыг энэ сарын буюу аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Тус наадамд нийт 44 орны баг тамирчид 22 спортын төрлийн 604 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.