Өнөөдрөөс "Шүүхийн суваг" албан ёсоор нээж, анхны эфирээ цацна
Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, ойлгомжтой хүргэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Шүүхийн суваг”-ийг өнөөдрөөс буюу есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллуулна.Тухайлбал, Юнивишн IPTV-ийн 50 дугаар сувгаар туршилтын цацалтаа хүргэж, оройны 18:00 цагаас албан ёсоор эфирээ нээх аж.
Шүүхийн суваг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах зарчмыг хангаж буй аж. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчим, тус зүйлийн 12.2.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрэгжиж байна.

Шүүхийн суваг нь хуульд заасан шаардлага, журмын дагуу нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулахаас гадна шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах ярилцлага, хэлэлцүүлэг, тайлбар, нэвтрүүлэг болон иргэдэд эрх зүйн боловсрол олгох контентыг бэлтгэн хүргэнэ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ын авилгалын шүүх үү? Зайл цаашаа!
Нэр хүнд нь унасан, хээл хахуульд идэг дэж ялзарсан, улс төржсөн унхиагүй шүүхээ төсвийн мөнгө,төрийн хөрөнгөөр
угжуулсан сэтгүүлч нэртэй троллуудаар баахан худлаа магтуулж, хэдэн жил амь аргацаах гээ л…. ТВ-ийн суваг нээж бна.
Монголын шүү бол ямар ч нэр хүндгүй, ард түмнээсээ хөндийрсөн ямбатны шүүх болсон. Яаж ч өөрсдийгөө рекламдах гээд чадахгүй байхаа та нар.
Ингэдэггүй. Нэгт шүүх өөрөө шууд цацах зөвшөөрөл ихэнх шүүгч өгөхгүй. Хэрэг илрүүлсэн ийм сөрөг сэдэвтэй контент нэвтрүүлгийг шөнө цацдаг. Шөнийн 2 цагаас голдуу цацдаг. Шүүх хурал шууд цафх буруу.
Тэд яагаад шөнө цацж байна бодох хэрэгтэй. Ихэнх хүн хүүхдүүд унтсан байна. Нөгөө талаар аль ч тв ийн хуввд 18 цаг чухал цагийн нэгт орнл. Ийм чухал цагаа ийм ашиггүй контентонд өгөхийг зөвшөөрөхгүй байх
Чадварлаг ёс зүйтэй шүүгч нар олон л байна. Даанч нам дагасан утсан хүүхэлдэй болсон шүүгч нэртэй өлөнгүүд бас байна аа