2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос хориотой бодис илэрчээ.
Тус тамирчинд допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдсон байна. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байгаа аж. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий юм.
Б.САНАА






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
негр ДОХ той ч байж магадгүй
N word
Odoo medlee ged yhwde olymp l bish bol neeh hamaagu bizde mongoo tolod oroltsson
Допинг авах гэж бас мөнгө үрдэг их л баян улс юм даа
Мундаг залуу байна
Кккк аль эрт болоод өнгөрсөн тэмцээнийг одоо ярих өөрсдийгөө дэлхий нийтэд доромжилсон үйлдэл үү тамирчин нь медаль ???? шагналаа аваад явчихсан дараагийн уралдаан тэмцээндээ хэд хэд оролцсон байлгүй дээ үүгээрээ тэгээд юу гэж хэлэх гээд байгаам бол дэлхийд Кенийн тамирчдын өмнө гишгэх гүйх хүн одоогоор дэлхийд алга даа