Согтуугаар машин жолоодсон давтан үйлдэлтэй иргэн 11 сар хоригдохоор болов
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож улмаар жолоодох эрхээ гурван жилээр хасуулж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулж байсан иргэн ахин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Прокурорын газраас иргэн Б.М-г “2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа "Toyota" маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт” яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч "М"-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Шүүгдэгч нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 1994 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан. Гэтэл дээрх хугацаа дуусаагүй байхдаа дахин 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 2.86 промилл согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна” гэж шүүх үзжээ.
Улмаар шүүгдэгч "М"-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял шийтгэсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч "М"-д энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сарын хугацааны эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоожээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч "М"-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосон байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтуугаар дахин дахин машин барьдаг ийм аюултай нөхдүүддээ бүүр насаар нь эрхийг нь хасвал таарна
11 сар хоригдох нь байтугай насаар нь шоронд хийсэн ч багадахаар аюул тарьж явна
Sogtuugaar teeveriin hэрэгсэл жолооддог хүмүүст ялын бодлого улам чангарах ёстой
2.86 промилл гэдэг чинь ухаан алдах шахаж явсан байна шүү дээ, яаж яваад хүн мөргөчихөөгүй юм
Ийм хүмүүсийн машиныг нь шууд улсын орлого болгож хурааж авдаг байх хэрэгтэй
Хүний амь нас сүйтгэхээс нь өмнө амжиж хорьсон нь ямай даа
Эхний ялаа эдэлж дуусаагүй байж дахиад ууна гэдэг чинь үнэхээр ухамсаргүй
11 сар 5 хоног чинь эдэлж дуусахад хурдан шүү дээ, ялыг нь улам нэммээр юм
Erhiig n haschihaad байхад дахиад уучихаад машин барина гэдэг чинь хуулийг огт тоохгүй байгаагийн шинж
Zorchih erh xyuasgaarlah yaliig toohgui bhad n шууд хорих ялаар сольсон нь сайн хэрэг болжээ
5 жил 7 сар эрхийг нь хассан ч буцаад л уучихаад барина даа ийм засаршгүй гар
Tiim ih sogtoltoi bj yaj ch mashin barij чаддаг юм, сонин гарууд вэ
Erxee xasuulchixad л машин бариад байхаар сэргийлэх ганц арга нь шорон л юм даа
Хориод яадаг юм бэ санаатай хүн алахыг завдсан гээд жилээ нэмээд машинийг нь улсын орлого болгоод байхаар л гаад малууд чинь ухаан орно тэрнээс нааш ухаарахгүй шүү
Бөгсийг урагдтал ташуурддаг болох
мөн өөрийнх нь нэр дээрхи машиныг нь ч бас журмын хашаанд саатуулах хэрэгтэй
Зорчих эрхийг хязгаарлах ял чинь ийм нөхдүүдэд огт нөлөөлөхгүй байгааг харуулж байна
Mashiniig n belegleed ch hamaagui gazar xuraaj avdag huuli baimaar юм
Энэ B.M гэгч нөхөр лав нэг л өдөр том осол гаргах байж, ашгүй зогсоож
Тээврийн хэрэгслийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй! Тэрнээс биш дахиад л барина!
Согтуу тээврийн хэрэгсэл жолоодвол зөвөө зөв харин энэ хуулийнхан төрд байгаад хулгай авилга бусад юманд холбогдоод байгаа нөхдүүдээ болохоор яагаад дор дор нь асуудлыг нь шийдэж шийтгэхгүй хугацаа хожиулаад хойшлуулаад сунгаад байдагийг л тогтоож болиулмаар байгаан
Яаж хүн алчаагүйн
Бүх насаар нь эрхийг нь хасах хуультай болооч ээ. Согтуу новшнуудын хийсэн аллага бүүр хэрээс хэтэрсэн. Тэр новш машин барих эрхтэй бол бид амьд явах эрхтэй. Бидний амьд явах эрхээр новшийн архичингуудын машин барих эрх хзгаарлагдана шүү!!!!
Шийтгэл нь болж бна... маш ЗӨВ! Гэхдээ ял ба эрхийн шийтгэл дээр мөнгөн торгууль ӨНДӨР байх хэрэгтэй! Одоогийн судалгаанд 4хүний 2нь сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг. Тиймээс дахин жолоо барих боломжгүй болтол нь ШИЙТГЭХ ёстой!