БНХАУ: Трампт баяр хүргэе, америкчуудын сонголтыг хүндэтгэнэ
БНХАУ америкчуудын сонголтыг хүндэтгэж буйгаа илэрхийлэн Доналд Трампт ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэсэн байна. Бүгд найрамдах намын Доналд Трамп 60 дахь удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 270 электорал санал авснаар Ардчилсан намын Камала Харрисыг ялсан.
Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч лхагва гарагийн /2024.11.06/ орой мэдэгдэл хийхдээ “Бид Америкийн ард түмний сонголтыг хүндэтгэж, ноён Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе” хэмээжээ. Мөн төрийн өмчит “China Daily” сонин өчигдөр редакцын нийтлэл гаргахдаа “Санал болгож буй боломжийг дэмий үрэхгүй бол Трампын хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь АНУ, БНХАУ-ын харилцаанд шинэ эхлэлийг тавьж чадна” гэсэн юм.
Тус сонин АНУ-ын бодлого болон БНХАУ-ын талаарх буруу ойлголт нь хоёр улсын харилцаанд ихээхэн бэрхшээл учруулж байна хэмээжээ. “China Daily” АНУ,БНХАУ-ын харилцааг дэлхийн хамгийн учир хоёр талын харилцаа хэмээн тодорхойлж, дэлхий дахинд илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгоно гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.