Бизнес мэдээ

ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа

ХААН Банк малчид, хоршоод болон малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжиж, кластерийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Монголын экспортын кластерийн сүлжээ ГҮТББ-тай хамтран ажиллах санамж бичиг тус тус байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд кластерийн сүлжээнд оролцогч талууд буюу малчид, хоршоод, мал аж ахуйн чиглэлийн жижиг, дунд, томоохон аж ахуйн нэгжүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохын зэрэгцээ малын түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм. Мөн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, “Хариуцлагатай нүүдэлчин үндэсний стандарт”-ыг түгээн дэлгэрүүлэхийн тулд малын тооноос илүүтэй чанарт суурилсан бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдад хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгоход хамтран ажиллах юм.

ХААН Банк өнгөрсөн хугацаанд ХАА-н салбарын үндэсний үйлдвэрүүдийг бодлогын түвшинд дэмжин ажиллаж ирсэн тод жишээ нь үндэсний томоохон үйлдвэрлэгчидтэйгээ хамтран Монголын анхны жишиг кластерийг сүү, ноос ноолуурын салбарт амжилттай нутагшуулаад  байгаа билээ.

Кластер нь нэгж бүтээгдэхүүний үнэ өртгийг бууруулах, чанарыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд бодитой  нөлөө үзүүлдэг нь олон улсын туршлагаар батлагдсан загвар юм.

Цаашид ХААН Банкны зүгээс ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн  сүлжээнд оролцогч талуудад таатай нөхцөлтэй зээл, санхүүжилт олгоход хамтран ажиллаж, ирээдүйн экспортлогчид, олон тооны үндэсний үйлдвэрлэгчид бий болоход хувь нэмрээ оруулахаар зорьж ажиллаж байна.

Бидний энэхүү санаачилга урт хугацаандаа Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудад бодитой хувь нэмэр оруулах төдийгүй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд томоохон алхам болох юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button