Гадаад мэдээ

Путин Трампыг сайшааж, ОХУ хэлэлцэхэд бэлэн гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2024.11.07/ Доналд Трампт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, зэвсэгт этгээд амийг нь хөнөөх гэж оролдох үед зориг гаргасныг нь магтсан байна. Мөн тэрбээр Москва түүнтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдсанаас хойш анхны удаа олны өмнө үг хэлэхдээ Путин “Миний бодлоор тэр үнэхээр зөв, зоригтой, жинхэнэ эр хүн шиг байсан. Би энэ завшааныг ашиглан түүнийг ялалт байгуулсанд нь баяр хүргэж байна” хэмээжээ. Мөн Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайны талаар хэлсэн үг, ОХУ-тай харилцааг сэргээнэ гэсэн нь анхаарал татахуйц зүйл гэж Путин хэлсэн байна. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп хэлэхдээ ерөнхийлөгчөөр сонгогдвол 24 цагийн дотор Украинд энх тайван тогтооно гэж байсан. Гэхдээ ямар арга ашиглан дайныг зогсоох талаар ярьж байгаагүй юм.

Гэхдээ Путин “Одоо юу болохыг би мэдэхгүй байна. Ямар ч санаа алга” хэмээн анхааруулан хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 13:15

Жижиг улсуудын хувь заяаг ингээд л их гүрнүүд л хоорондоо яриад л шийдчихдэг дээ хэцүү ч юм даа

Зочин
Зочин
11 сар 8, 2024 22:04

Дайн зогсох нь ойртож бна. Дэлхиид энхтайван ирлээ.

Холбоотой мэдээ

Back to top button