Н.Номтойбаяр: Төсвөө танахгүй бол ирэх онд эдийн засгийн хямрал нүүрлэнэ
2025 оны төсөвтэй холбоотой цаг үеийн асуудлын талаар өнөөдөр /2024.11.08/ Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Шинэ үндсэн хууль батлагдаж 126 гишүүнтэй болсон. Үнэндээ төр засгийнхандаа итгэх итгэл нь алдарчихсан. Тиймдээ ч бид иргэдийнхээ итгэлийг олж авах хэрэгтэй. Яаж итгэлийг нь олж авах хэрэгтэй вэ гэхээр энэ 2025 оны төсвийг маш сайн хянах хэрэгтэй. Гэтэл түүхэнд байгаагүйгээр маш хурдацтай төсөв батлаж хэдхэн цагийн дараа санал хураалт эхлэх гэж байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Яагаад гэвэл аж ахуй нэгж компаниудад асар их дарамт шахалт очно.
Өнгөрсөн хугацаанд 8000 гаруй аж ахуй нэгж хаалгаа барьж 26 мянган хүн ажилгүй болсон. Өнгөрсөн жил 20 их наядад төсөв багтдаг байсан бол одоо 30 их наяд болсон. УИХ-ын 13 гишүүн зарчмын хуулиараа үүнийг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Уг нь төр засгийнхан яаралтай горимоороо хуулиа өөрчилж байгаад асуудлыг шийдэж болдог. Огт тэгэхгүй байна. Төсвийн эсрэг тэмцэж байгаа гишүүдээ айлгаж дарамталж байна. Би өөрөө энэ зовлонг мэднэ. Тиймдээ ч Д.Энхтүвшин гишүүнийг сайн ойлгож байна. Хэлснийг нь хааж, боодог байдлаа халах хэрэгтэй.
Өнөөдрийн ардчилсан засгийг бүрдүүлж байгаа АН, МАН, ХҮН гурав иргэдийн итгэлээрээ наадаж байна. Залилан хийсэн луйварчид нь уучлалт гуйхгүй байхад яахаараа Д.Энхтүвшин уучлалт гуйх ёстой юм бэ.
Бид 3.4 их наядыг төсвөөс хасах шаардлага хүргүүлсэн. 13 гишүүдийн байр суурь үнэн болоод ирэх онд төсвийн тодотгол хийх шаардлагатай болбол 2025 онд засгийн газар огцрох ёстой. Хэрэв хууль зөвшилцөлд хүрэхгүй бол ирэх долоо хоногт МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт хориг тавих ганц боломж байна.
Иргэдэд ойлгомжтой хэлэхэд инфляци өснө, өнөөдрийн байгаа дүнгээс 20 хувь нэмэгдэнэ. Долларын ханш өснө эдийн засаг хумигдана, аж ахуй нэгж байгууллагууд цомхотгол хийж эхэлнэ. Ерөнхийдөө ирэх жил эдийн засгийн асар том хямрал үүснэ. Яг үнэндээ засгийн газрын буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Цаашид юу болохыг нь хүлээж байя. Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Ямар хариу гарахыг хүлээхээс өөр сонголт алга" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАСАН Ч ГОЁ ҮЗҮҮШТЭЙ ШОУ ХИЙЖ БАЙНАА СӨРӨГ ХҮЧИН ГЭЖ БАЙХГҮЙГ БҮГДЭЭРЭЭ МЭДНЭ ХҮН НАМ АН ХОЁРЫГ ОЮУНАА АСАР БАСАР НОХОЙГОО БОЛГОСОН ЭЗНИЙГ ХОРГООСОН ХЭНБУГАЙГ Ч ЭНЭ ХОЁР НОХОЙ ТАСАР ТАТНАА.ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУРЧ ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨ ЖИРГЭЖ БАЙНА ЭНЭ ЗАСАГ ЯАСАН НӨГӨӨ АМЛАЛТ ИРГЭДЭЭ ТОРГОНД ХӨЛБӨРҮҮЛЖ ТОСООР ГУЛГИУЛНА МАНАЙ НАМЫГ БАГААР НЬ ДЭМЖ ГЭЖ УЛИГЛААД БАЙСАН ОДОО ЭРГҮҮЛЭЭД САЛААВЧ ӨГЧИХЛӨӨ.ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ЭНХТҮВШИН ГИШҮҮНИЙГ АЯГҮЙ БОЛ ӨНӨРӨӨГИЙН АРААС ЯВУУЛАХНЭЭ МОНГОЛЫН УХААНТ ИРГЭДЭЭ БАЙДАЛ БУРУУ ТИЙШЭЭ ЭРГЭЭД ЭХЭЛЛЭЭ ЭНЭ ЭРГЭЛТИЙГ ЗОГСООХ ХҮЧ ЧАДАЛ ХАЙРЛААЧ БУРХААН МУЛГУУ ТЭДНИЙГ МИНЬ ӨРШӨӨН СОЁРХ ТЭД МААНЬ ОРОЙГҮЙ УСАН ТЭНЭГҮҮД ЮМ ШҮҮ БОДОЛЦОЖ ҮЗЭЭРЭЙ.