Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 4 их наяд хүрчихлээ

УИХ-ын баасан гарагийн /2024.11.08/ чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авч байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Төсөв дагаж орж ирсэн хуулиуд байна. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай. Энэ дээр ямар тоо хэмжээтэй. Ямар асуудлыг бид чимээгүй гулсуулаад өнгөрч байгаа вэ гэдэг дээр цөөн үг хэлье. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалтай холбоотой ажилтан, ажил олгогчид нийлээд зөвхөн шимтгэл нэрээр 30-аад хувийн татаас авдаг. Бизнес, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд үнэхээр том асуудал үүний цаана явж байдаг.

Нийгмийн даатгалын сан дотроо дөрөв таван дэд сангуудтай. Энэ сангуудын  зөвхөн нэг сан буюу Тэтгэврийн даатгалын сан гэхэд жилд 800 тэрбум төгрөгийн алдагдалтай. Сүүлийн таван жилээр нь харвал 4 их наяд төгрөгийн алдагдалтай.

Энэ тоо хэр их вэ гэдгийг одоо яригдаад байгаа эрчим хүчний салбарын алдагдалтай харьцуулж үзье. Эрчим хүчний салбарт жилдээ 350 тэрбум орчим төгрөгийн алдагдал гарсан. Бид үүний талаар л ярьж байгаа. Гэтэл үүнээс хоёр дахин их алдагдалтай Тэтгэврийн даатгалын сан төсвийн хуулийг дагаад чимээгүйхэн урсаад явж байна. Эрчим хүчин дээр гарч байгаа хуримтлагдсан алдагдал 1 их наяд төгрөгийн тухай л бид ярьж байгаа. Гэтэл Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 4 их наяд. Тэнгэр газар шиг ялгаатай.

Эрчим хүчний асуудал нийгэм, эдийн засаг, тусгаар тогтнолын асуудал болоод хувирчихсан байхад үүнээс дөрөв дахин том Тэтгэврийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан буглаатай шарх болчихсон. Хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн болчхоод байна. Одоогоос 5 жилийн дараа бараг улсын төсвийн урсгал зардлыг бүгдийн өгөөд ч дийлэхээргүй асуудал үүсэж байна.

Аргацааж явсаар байгаад ийм хүнд байдалд аваад ирчихсэн. Ямар ч бодлогын өөрчлөлт, шинэчлэлт байхгүй. Сүүлийн таван жилд тав дахь сайд нь өнөөдөр солигдчихсон байх жишээтэй. Энэ асуудлаа анхаармаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 18:43

Женко төлөх юм уу. Зөв зөв. Тэтгэврийн зээл төлөөд байсан. Одоо өөрөө төлөх чадвартай юм чинь төлөх байхаө

Зочин
Зочин
11 сар 10, 2024 22:38
Reply to  Зочин

Тэр мөнгө чинь Асгатын мөнгөний ордын мөнгө. Төсөв сантай ямар ч холбоогүй тэнэгээ

Зочин
Зочин
11 сар 9, 2024 09:34

А-лдагд�##�сах юу байхав, Ман-н олигархуудад тонуулцан юм чинь. Сумъяабазарын 30 тэрбум, Капита-л Ундармаагийн 70 тэрбум, Чингисхаан банкны 30 тэрбум гэх мэтээр.

Иргэн
Иргэн
11 сар 9, 2024 18:19

Үе үеийн төр барилцсан бүх дарга нар хариуцлага хүлээх ёстой!!!

Зочин.
Зочин.
11 сар 9, 2024 21:36

Их хэмжээгээр нь авч безнес хийгээд дуу�####�г бх.Хариуцлага тооцох болохоор нэг нөхрөөр туг дахина.Гоё бизнес юм биш үү.

Зочин
Зочин
11 сар 10, 2024 05:25

Цогт гэрэлээ чи хэн ийм болгосныг мэдэж л байгаа тэр Гончиг Дорж эрдэнэ 2 чинь л. Ийм болгосон шүү дээ танай нам биздээ ардчилсан нам

Зочин
Зочин
11 сар 10, 2024 09:28

Энэ хоосолсон хүмүүсээр нь тэгээд төлүүлээч

Монгол улсын Иргэн
Монгол улсын Иргэн
11 сар 10, 2024 12:50

Яахаараа �##�дагд�##�д ордогийн . Өөрсдөө хулгайлсан биздээ. Ман.ы муу хулгайчдаар төлүүл.

Back to top button