Парламент төсвийн тодотгол оруулж ирэх даалгаврыг Засгийн газарт өглөө
Мөн 2025 оны төсөв батлагдсаны дараа, арванхоёрдугаар сараас өмнө төсөвт тодотгол хийх тогтоолын төслийг өнөөдөр батлаад баталсан. Тиймээс 2025 оны төсвийг тодотгох нь ойлгомжтой болоод байсан билээ.
Тэгвэл дээрх агуулгын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төсвийн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлуудыг Засгийн газраас дахин нягталж, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Тэрбээр эл мэдэгдэлдээ, “УИХ олон ургалч үзэл бодлын үүднээс асуудлыг чөлөөтэй хэлэлцэх зарчмаар Монгол Улсын 2025 оны төсвийг хуульд заасан хугацаанд баталлаа.
Үндсэн хуульд зааснаар УИХ-ын үндсэн зорилт нь ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа.
УИХ-ын гишүүдийн зүгээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргалаа.
Иймд, асуудлуудыг Засгийн газраас дахин нягталж, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.