УЛС ТӨР

Л.Гантөмөр өрөө төлж, Хөгжлийн банкны захирлын суудлыг З.Нарантуяад өгөв

Ардчилсан намын хамгийн ажил хэрэгч, боловсролтой гишүүдийн нэг гэж яригддаг. УИХ-ын гишүүний албыг нэр хүндтэй хашсан З.Нарантуяа энэ удаагийн сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвших байсан. Гэвч түүний оронд С.Цэнгүүнийг жагсаалтыг дөрөвт багтаасан. 

Улмаар үүнд уурссан З.Нарантуяа АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал дээр баггүй үймээн тарьж, Л.Гантөмөр, О.Цогтгэрэл нар луу юм шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Ингээд ч зогсохгүй,  “С.Цэнгүүний оронд би жагсаалтад бичигдэх ёстой. Энэ намд би олон жил зүтгэсэн. Иймд АН-аас гарна" гэдгээ мэдэгдэж байв.

Гэсэн ч тэр УИХ-ын сонгуулиар Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн тойрогт АН-аас нэр дэвшсэн. Гэхдээ унасан. Иймд түүнийг тус намын дарга Л.Гантөмөр Хөгжлийн банкны захирлаар томилж магадгүй болоод байсан юм.

Учир нь Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Л.Гантөмөр ажиллаж байгаа тул түүний харьяан дахь Хөгжлийн банкны захирлыг АН-аас томилох боломжтой. Харин эл суудалд тохирох санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хүн АН-д З.Нарантуяа л бий гэхэд болно.  Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуулийн жагсаалтаас хассан алдаагаа ч засаж, Хөгжлийн банкны суудалд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нэрлэгдээд байсан.

Энэ нь ч биеллээ олж, өчигдөр /2024.11.09/ Хөгжлийн банкны захирлаар З.Нарантуяаг томиллоо.


Нөгөө талаас энэ томилгоо нь сайн ч талтай байж болох. 13 жилийн өмнө үндэсний хэмжээний том /мега/ төслүүдийг санхүүжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгуулсан Хөгжлийн банк улс төрчдийн мөнгөний уут, наргиа болж доройтсон.  2012 оноос хойш 7 захирлын нүүр үзсэн тус банкны захирлуудыг өнгөрсөн хугацаанд эрх барьж буй МАН-аас томилж ирсэн. Гэвч тэдний зарим нь эрүүгийн хариуцлага хүлээж, ихэнх нь хэрэгт холбогдсон.

Харин энэ удаа АН-аас Хөгжлийн банкны захирлын томилгоог хийлээ. Хийх хийхдээ басхүү нэр хүндтэй, санхүүгийн мэдлэгтэй хүнд захирлын суудал өглөө. З.Нарантуяагийн тухайд Хөгжлийн банкийг мэргэшсэн байдлаар удирдах, эрх баригчдад хяналт тавих зэрэг агуулгуудад хамгийн сайн нийцэх нэгэн болж чадахуйц учир эл банкийг сэргээж, эрх хэмжээнд нь ажиллуулах найдлага бас байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:33

Шун�##�тай авгай

Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:34

Хорин авгай

Зочин
Зочин
11 сар 9, 2024 17:34

Бузар авгай

иргэн
иргэн
11 сар 10, 2024 07:55

ЗӨВ ТОМИЛГОО, ДЭМЖИЖ БАЙНА....

Зочин
Зочин
11 сар 10, 2024 10:49

Нарантуяа мундаг эмэгтэй шүү �##�ь ч нам энэ хүнд хэрэггүйээ мундаг эмэгтэй

Irgen
Irgen
11 сар 10, 2024 14:36

Munching

Холбоотой мэдээ

Back to top button