Гадаад мэдээ

Украин Москва руу урьд өмнө нь байгаагүй том дроны халдлага хийлээ

Украин ням гарагт /2024.11.10/ Москва хот руу хамгийн багадаа 34 дроноор довтолж, тус хотын хоёр том нисэх онгоцны буудлыг түр хаахад хүргэсэн гэж ОХУ-ын албаныхан мэдээлжээ. Энэ нь Украины зүгээс ОХУ-ын нийслэл рүү явуулсан хамгийн том дроны халдлага байлаа.

Москва хотын дарга Сергей Собянин дронуудыг Москва бүсийн Раменское, Коломенский дүүрэгт, мөн Москвагаас баруун өмнө зүгт орших Домодедово хотод устгасан гэж мэдэгджээ. Москва метрополитан бүс нь 21 сая гаруй оршин суугчтай юм.

Собянин өөрийн Телеграм хуудас дээрээ "Урьдчилсан мэдээллээр, дроны сэг    унасан газарт дэд бүтцийн хохирол, хүн бэртсэн тохиолдолд бүртгэгдээгүй байна. Яаралтай тусламжийн албаныхан газар дээр нь ажиллаж байгаа" гэж бичжээ

Кремлиэс өмнө зүгт 45 км зайд орших Раменское дүүрэг нь хамгийн сүүлд есдүгээр сард Украины дроны халдлагад өртсөн. Тухайн үед ОХУ-ын агаарын хамгаалалтын систем 20 гаруй дроныг устгасан учир Москвад хийсэн хамгийн том халдлага хэмээгдэж байсан юм.

Халдлагын дараа ОХУ-ын холбооны агаарын тээврийн агентлаг Росавиация Телеграм дээр “Иргэний нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд Домодедово, Жуково нисэх буудлуудын үйл ажиллагааг түр хязгаарлах арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн байна

Украины Москва хотоос өөр байрлалд ч мөн дроноо халдсан байна. Үүний улмаас ням гарагт ОХУ-ын Калуга, Брянск мужид орон сууцны бус хэд хэдэн барилгад гал гарсан гэж орон нутгийн захирагч нар мэдээлжээ. Оросын батлан хамгаалах яам Брянск мужид 17 дрон устгасан гэж мэдээлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсан нь Вашингтоноос Украин үзүүлдэг дэмжлэг хэрхэх бол гэх асуултыг гаргаж ирсэн. Учир нь Трамп өмнө нь хэд хэдэн удаа Украин руу илгээж буй тусламжийг шүүмжилсэн билээ. Трампын хэвлэлийн төлөөлөгч түүнийг ажлаа хүлээн авсан цагаасаа хойш шууд хийх зүйлсэд Украин, ОХУ-ын хооронд хэлэлцээ зуучлах багтана гэж мэдэгдсэн байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 11, 2024 07:54

Өнөөдөр 11-р сарын 11 бил үү? 3 хоногийн дараа дайрах юм уу?

Ирээдүйн зочин
Ирээдүйн зочин
11 сар 11, 2024 07:55

Өнөөдөр 11-р сарын 11 бил үү? 3 хоногийн дараа дайрах нь дээ

Зочин
Зочин
11 сар 11, 2024 08:11

Үхэхдээ үхэр буугаагэж

Зочин
Зочин
11 сар 17, 2024 21:46
Reply to  Зочин

Путин уу

Зочин
Зочин
11 сар 11, 2024 16:23
Reply to  Зочин

Шодой чинь

Зочин
Зочин
11 сар 11, 2024 10:46
Reply to  Зочин

Хуц

Зочин
Зочин
11 сар 11, 2024 10:02

Дайн удахгүй зогсоно. Трамп бол энхтайваны билэг тэмдэг.

зочин
зочин
11 сар 11, 2024 11:09

оросуудаа танайх үнэхээр л тийм хүчирхэг юм бол гаад украйнаа бөмбөгдөөд дуусгаач. дайн эхэлсэн бол юугы нь өрөвдөөд дүлэгнээд байгаа юм бэ! наад дайнаа нэн яар�##�тай ял�##�таар дуусгаа.

Зочин
Зочин
11 сар 17, 2024 21:55
Reply to  зочин

Орос Украиныг барах гэж хамаг байдгаа хэрэглээд дуусчихсан одоо Хойд Солонгос Ираны хэдэн пуужин дрон үлдэв шив дээ бүр байлдах цэрэг байхгүй ховордож Хойд Солонгосоос өлсгөлөн турж үхэх дөхсөн хэдэн цэрэг авчирч байлдаж онигоонд ороод байна м�##�аа. Өдөрт хэдэн мянгаараа Орос цэргүүд Украинд �##�агдаж ганц мужийн нугтийг бүтэн эзлэж чадахгүй махан овоо босгож байна ш дээ. Эхлээд сайтар бэлтгэгдсэн цэргүүд нь Киев Харьков Суми Чернигов муж Луганск Донецк Харьков Запорожье мужийн нутагт �##�уулаад дуусаад Путин хэсэгчилсэн цэрэг татлага буюу 300 мянган ЧМОБИК бас 50 мянган хоригдол татсан бас дууссан одоо зээлийн өртэй нөхдүүд өрөө төлөх гэж байлдаад бас дуусч байна ккк. Зэр зэвсгийнхээ бараг бүх нөөцөө барчихаад Иран Хойд Солонгосоос бадар барьж байгаа ш дээ тийм арми Украиныг яаж ялах юм

Эх оронч монгол
Эх оронч монгол
11 сар 11, 2024 12:02

Орос мөхөх нь тодорхой болсон. Украйн орос хоёр ч яахав. Ах дүү славани үндэстэнгүүд. Харин харь үндэстэн монголчууд бидний эсрэг оросууд 300 гаруй жил хорлонт үйл ажиллагаа явуулж ирсэн түүхэн өс хонзонг бид мартаж огт болохгүй. Энэ хорлонт үйл ажиллагаагаа оросууд бидэнд туслаж монголд тусгаар тогтнол олгосон мэтээр ойлгуулж ирсэн нь бүр аюултай хорлолт юм. Яг бодит байд�##� дээр орос биш, Америк бидэнд тусгаар тогтнол өгсөн байдаг. Х�##�хын голд Япон манайх руу х�##�дсан биш, оросууд япончуудыг Монголын нутаг руу д�##�лан дуудаж манай газар нутгийг дайны т�##�бар болгон ашиглачихаад, Японд асар уудам том газар нутаг өгсөн байдаг. Манай тусгаар тогтнолыг оросууд хятадтай нийлж байгаад түүхэндээ хоёр удаа устгасан байдаг. 1691, 1915 онуудад ... Манай газар нутгийг бол маш удаа урж тасчин жижиглэн хэрчсэн. Хятадаас ч аюултай. Дандаа хятадтай нийлж манайхыг хорлож байсан. Манайхыг УЦС бархыг үргэлж гацааж ирсэн гээд тоочоод байв�##� баршгүй. Орос мөхөх нь манайх оросын бүслэлт кольцоноос нь гарч дэлхийд чөлөөтэй гарц нээгдэх юм. Ханцуй дотороо з�##�бирахаа!!!!

Зочин
Зочин
11 сар 17, 2024 22:01

Оросууд Хятадаас өмнө Монгол бичгийг устгасан одоо Оросод байгаа монгол үндэстэнүүд төрөлх хэл дээрээ мэдээлэл авч чадахгүй сурч чадахгүй хэлээ мартсан хүмүүс болсон эргүү м�##�нууд Хятад гэхээсээ өмнө Оросыг хараах хэрэгтэй. Ядаж Хөх хот Улаан Үүд хоёроо харьцуулаад харчих. Мэдээж хоёр хөрш манайхыг хувааж эзлэх болохоос хаа холоос Америк Франц барууныхан эзлэхгүй шүү дээ. Орос Хятад задрав�##� Монголд л ашигтай �##�дагдсан ахан дүүс нэгдэх боломж бүрдэнэ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 20:07

Яг үнэн

Зочин
Зочин
11 сар 11, 2024 12:21

Украйн 34 дроноор довтлох үед эсрэг т�##�д Орос 145 дроноор довтолсон. Түүний 60 гаруйг устгасан. Үүнийг яагаад бичихгүй байна

Зочин
Зочин
11 сар 17, 2024 22:02
Reply to  Зочин

Оросын троллууд Отряд Путины шамийсан авгай нарын гишүүд манайд байгаа ш дээ

Зочин
Зочин
11 сар 11, 2024 12:26

Hend ch heregteidsin yum.bolichoospi doo

Зочинgajig
Зочинgajig
11 сар 12, 2024 19:09

Tom drony bish ee, drony tom haldlaga bailgui dee...

Ззочиночин
Ззочиночин
11 сар 16, 2024 11:41

Үйл нь ирсэн огтоно муурын сахлаар оролдов гэгчээр Москва руу х�##�дв�##� Киев сүйрнэ гэдгийг хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч маань ойлгож дайныг зогсоох улс төрийн �##�хам хийж ард түмнийхээ амь, амьдр�##�ыг хамга�##�аасай!

Холбоотой мэдээ

Back to top button