Трамп Путинтэй утсаар ярьж, дайныг хүндрүүлэхгүй байхыг зөвлөжээ
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг хүндрүүлэхгүй байхыг зөвлөсөн талаар мэдээлэл гарчээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Трамп болон Конгрессыг Украиныг хөсөр хаяхгүй байхыг уриалсан байна.
Өмнө нь Трамп Вашингтоноос Киевт үзүүлж буй тусламжийн хэмжээг шүүмжилж, ерөнхийлөгчөөр сонгогдвол дайныг хурдан зогсоохоо амалсан. Тэгвэл нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт хэлснээр Трамп, Путин хоёр саяхан утсаар ярьсан байна. Энэ талаар Трампын хэвлэлийн албаны дарга Стивен Чеунээс асуухад “Ерөнхийлөгч Трамп бусад улсын удирдагчидтай хувиараа ярьсан тал дээр мэдээлэл өгөхгүй” гэж хариулсан аж.
Украины Гадаад хэргийн яам Трамп, Путин хоёр ярьсан талаар урьдчилж мэдээгүй тул үүнийг дэмжих, эсвэл эсэргүүцэх боломжгүй хэмээжээ. Харин Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлэл өгөх хүсэлтэд шууд хариулаагүй байна.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп ирэх жилийн нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөн, албан тушаалаа хүлээн авах юм. Цагаан ордон мэдэгдэл хийхдээ Байден Трампыг лхагва гарагт /2024.11.13/ Зууван танхимд ирэхийг урьсан гэжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан энэ талаар мэдээлэл өгөхдөө “Ерөнхийлөгч Байден өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ч гэсэн Украинд тусламж хэрэгтэй гэдгийг учирлана” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Трамп зөнөг өвгөн Байденгиын үгэнд орж иргэдийн татварын мөнгийг дайнд зарцуулж тэнэгтэхгүй байх гэж итгэж байна. мөн Путин зөрүүлээд Трампаас украйнд үзүүлэх дэмжлэгээ зогсоовол дайн тэр өдрөө дууснаа гэдгийг хэлэх хэрэгтэй байсан юм биш үү.
Дайны бурхан чөтгөр 2 зодолдох уу яах уу гэж ярилцаж байхад чи бид ч юу ч билээ,