Биткойны ханш анх удаа 81 мянган ам.доллар давлаа
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.11.05/ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, санал тооллого Доналд Трампыг илүүрхэж байгааг харуулснаас хойш Биткойны ханш өссөн. Сонгуулийн өдөр Биткойны ханш анх удаа 75 мянган ам.доллар давсан юм.
Тэгвэл тус криптовалютын ханш өссөөр өнөөдөр /2024.11.11/ түүхэндээ анх удаа 81 мянган ам.доллар давсан байна.
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Биткойны ханш 37 мянган ам.доллар байсан. Тэгвэл энэ жил гарснаас хойш тус криптовалютын ханш хоёр дахин өслөө. Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох нь Камала Харрис сонгогдохоос илүү крипто зах зээлд ээлтэй байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа тул ийнхүү Биткойны ханш нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн зун Трамп АНУ-ыг дэлхийн крипто нийслэл болгоно гэж амлан, Үнэт цаас болон биржийн хорооны дарга Гари Генслерийг криптовалютыг дэмждэг хүнээр солино хэмээсэн.
Эх сурвалж: The Barron’s
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошногоруугаа чих китогоо