Судалгаа: Хүүхдийн үзэл бодлыг сонсвол амьдралын чанар нь дээшилдэг
Нэгэн шинэ судалгаа насанд хүрэгчид өөрөөс нь үзэл бодол эсвэл юу мэдэрч байгааг нь асуудаг хүүхдүүдийн амьдралын чанар илүү дээр байдаг гэдгийг харуулжээ. Японы Хүүхдийн эрүүл мэнд, хөгжийн үндэсний төвөөс явуулсан тус судалгаа нь таагүй нөхцөл байдалд ч гэсэн үзэл бодол нь сонсогдсон гэх мэдрэмжтэй байдаг хүүхдүүдийн амьдралын чанар дээр байдаг гэдгийг харуулсан аж.
Энэхүү судалгааг 1,500 гаруй айлын хүүхдүүдийг хамруулж явуулсан байна. Судлаачид 2020 оны арванхоёрдугаар сард, коронавирусийн цар тахлын үеэр тэдгээр айлын тав болон хоёрдугаар ангид сурдаг хүүхдүүдээр цахим асуумж бөглүүлжээ. Тэрхүү асуулга нь цар тахалтай холбогдуулан өдөр тутмын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай бодлыг нь эргэн тойронд амьдардаг хүмүүс сонсож байгаа эсэхийг асуусан байна.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 52.9 хувь нь тэдний үзэл бодол, мэдрэмжийг нь эцэх эх, багш нар байнга эсвэл үргэлж сонсож харгалзан үздэг гэж хариулжээ. Харин хүүхдүүдийн 24.6 хувь нь насанд хүрэгчид өөрсдийг нь сонсдоггүй гэж хариулсан байна. Тэгвэл бодлыг нь сонсдог гэж хариулсан хүүхдүүд дунд сонсдоггүй гэж хариулсан хүүхдүүдтэй харьцуулахад амьдралын чанар нь дунджаас дээш хүүхдүүд тав дахин их байжээ.
Энэхүү эрдэм шинжилгээний ажлыг ахлан явуулсан Ариса Яамагүчи “Хүүхдүүдэд өдөр тутмын амьдралд нь байдаг хүмүүс өөрийг нь сонсож байгаа гэж мэдрэх нь чухал. Хүүхдүүдийн дуу хоолойг анхааралтай сонсохын ач холбогдлыг илүү олон хүн ойлгоно гэж би найдаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Mainichi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар муу орчуулга вэ. цаашид жаахан утгатай мэдээ оруулж байхыг хүсье