Гадаад мэдээ
Хиймэл оюун ухаант роботын зурсан хөрөг нэг сая ам.доллараар борлуулагджээ
Хиймэл оюун ухаант роботын бүтээсэн хөрөг бүтээл нэг сая ам.долларын борлуулалт хийжээ. Математикч Алан Тюрины хөргийг зурсан нь 836 мянган фунт стерлинг буюу 1 сая гаруй ам.доллараар борлуулагдсан байна.
Анх удаа хиймэл оюун ухаант робот урлагийн бүтээлээ ийнхүү өндрөөр үнэлүүлж, боруулсан тохиолдол болсон бөгөөд түүний нэрийнг Аи-Да гэдэг аж. Аи-Да “Sotheby's Digital Art Sale”-д “A.I. God" нэртэй бүтээлээ оролцуулсан нь уран зургийн ертөнцөд шинэ дээд амжилт тогтоожээ. Түүний том хэмжээний хөрөг зурах үнэлгээ нь 120-180 мянган ам.долараас эхэлдэг бөгөөд үүнээс ч өндөр үнэлгээгээр зурагддаг байна. Энэхүү уран бүтээлч роботыг 2019 онд зохион бүтээж байжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.