ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ам.долларын ханш дөрөв хоногийн дотор 10 төгрөгөөр өссөн байна

Энэ оны эхэнд ам.долларын ханш өмнөх оны сүүл үеэс харьцангуй суларч 3422 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Оны эхний хагаст ам.доллар 3381 төгрөгт хүрч, гуравдугаар улиралд харьцангуй тогтвортой буюу 3380 төгрөг байсан бол 10 дугаар сараас ам.долларын ханш харьцангуй чангарч 3399 төгрөгт хүрээд байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3408 төгрөг, валют арилжааны зах дээр 3425 төгрөгтэй байсан бол дөрөв хоногийн дотор 10 төгрөгөөр нэмэгдэж 3435 төгрөгт хүрчээ.

Ханшийн хэт зөрүү болон өсөлтийг төв банкнаас түр зуурын үзэгдэл хэмээн тайлбарлаж байсан ч АНУ-ын сонгуулийн дүнтэй холбоотойгоор цаашид төгрөгийн ханш сулрах төлөвтэй байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочизочизочиннн
Зочизочизочиннн
11 сар 12, 2024 08:18

АНУ-ын сонгуулийн дүн рүү чихэх хэрэггүй, �##�дагд�##�тай төсөв бат�##�сантай холбоотой биз.

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 20:35

Интэрвенц хийгээчээ Монгол банкаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button