Трампын нөлөө: Биткойн 88 мянган ам.доллар хүрч рекорд тогтоолоо
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсны дараа дэлхийн хамгийн том криптовалют болох Биткойны ханш хурдацтай өсөх болсон. Сонгуулийн өдөр /2024.11.05/ л гэхэд санал тооллого Трамп илүүрхэж байгааг харуулсны дараа Биткойны ханш түүхэндээ анхны удаа 75 мянган ам.доллар хүрсэн юм.
Тэгвэл “Binance” сайтаас харвал тус криптовалютын ханш өнөөдрийн /2024.11.12/ байдлаар 88 мянган ам.доллар хүрсэн байна. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр криптовалютуудыг дэмждэгээ илэрхийлсэн. Тэрбээр АНУ-ыг дэлхийн крипто нийслэл болгож, Биткойны үндэсний нөөцтэй болно хэмээсэн юм. “City Index” фирмийн зах зээлийн ахлах шинжээч Мэтт Симпсон “Трампын нөлөө амьд, сайн байна. Конгрессыг Бүгд найрамдах нам бүрэн удирдаж, улаан давлагаа баталгаажихад ойрхон байгаа тул крипто арилжаачид цахим валютын зохицуулалтыг багасгана гэдэг дээр бооцоо тавьж байгаа бололтой” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.