Гадаад мэдээ

Кремль: Трамп, Путин хоёр утсаар яриагүй

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж Украины дайныг хүндрүүлэхгүй байхыг зөвлөсөн гэх мэдээлэл явсан. Тэгвэл Кремль энэ мэдээллийн талаар даваа гарагт /2024.11.11/ мэдэгдэл гаргахдаа тэднийг утсаар ярьсан гэдэг нь цэвэр уран зохиол гэсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ “Огт худал зүйл. Энэ бол цэвэр уран зохиол, зүгээр л худал мэдээлэл. Одоогийн мэдээ, мэдээллийн чанар ямар байгаа вэ гэдгийн хамгийн тод жишээ. Заримдаа нэр хүндтэй хэвлэлүүд хүртэл ийм мэдээ нийтэлж байна” гэжээ. Сэтгүүлчид түүнээс Путин Трамптай холбогдох ямар нэгэн төлөвлөгөө байгаа эсэхийг асуухад Песков “Одоохондоо тодорхой төлөвлөгөө байхгүй” гэж хариулсан юм.

Трампын хувьд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.11.06/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан. Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Трамп ирэх нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөн албан тушаалаа хүлээн авна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Трампыг лхагва гарагт /2024.11.13/ Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа хэд хэдэн гол асуудал хэлэлцэхийн нэг нь Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх орж байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 12, 2024 12:05

Тэр хоёр утсаар яриагүй, харин мессеж бичсэн гэсэн?

Зочин
Зочин
11 сар 12, 2024 19:16

Кремель дандаа ингэж ёс бус аашилж, тэнэгээ гайхуул ж байдаг, сонин сэтгэхүйтэй дебильчүүд шүү !

Холбоотой мэдээ

Back to top button