Нийгэм мэдээ

"Нийгмийн халамжийн үйлчилгээнд зорилтот өрх, иргэнийг сонгох журам, дүрмийг сайжруулна"

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэл, мэдээллийн найдвартай байдал, захиргааны мэдээллийн шинэчлэлийг сайжруулах арга зам болон тус мэдээллийн санг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах зорилтот өрх, иргэнийг сонгох журам, дүрмийг сайжруулахаар шийдвэрлэлээ.

Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2” төслийн хүрээнд ажилласан зөвлөхүүд оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button