Ерөнхий аудитор Д.Загджав улс төлөөлөн дуугарах эрхтэй юу
Улс төрийн гавьсан карьергүй ч МАН-ыг засаглах үед аль нэг албан тушаалд өр авлагатай мэт томилогдож байдаг цөөн хүний нэг нь Улсын ерөнхий аудитор Д.Загджав.
Анх 28 жилийн өмнө Ховдын Засаг даргад өрсөлдөж, гарч ирсэн ч тухайн үеийн ерөнхий сайд нь батламжлаагүй гэдэг. Үүнээс хойш Хан-Уулын Засаг даргаас УИХ-ын гишүүн болтлоо ажиллаж байсан. Байгаль орчны яамны Төрийн нарийн, Монголын Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, ШШГЕГ-ын даргаар хүртэл ажилласан түүхтэй. ШШГЕГ-ын дарга байхдаа Бригадын генерал цол хүртэж байсан.
Бригадын генералын үед Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хорих 413 дугаар ангиас нэг ялтан, үүний өмнөхөн ШШГЕГ-ын харьяа Хорих 423-р ангиас мөн хоёр ялтан оргож, орон даяар эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсч, олон нийтийг сандаргаж байв. Хорих ангид хянагч нар нь хүмүүжигчээ зодож гэмтээсэн хэрэг мөн гарч удирдлагын хувьд хариуцлага алдсан Д.Загджавыг ажлаас нь чөлөөлсөн юм.
Хариуцлага алдлаа гэж чөлөөлөөд өөр албан тушаалаар “мялаадаг”, гомдлынх нь аяыг аргацаадаг нэг улигт арга эрх баригч намд бүр дадал болов оо.
Саяхнаас Ерөнхий аудитор Д.Загджавын хэлсэн үгийг олон нийт дахин сөхөж шүүмжлэх болов. Түүний “ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хүнд үед хамтарсан аудит хийж буйгаараа онцлог” хэмээн хоёр орны салбарын төлөөлөгчдийн өмнө хэлсэн нь Монгол Улсын байр суурь мэтээр ойлгогдохуйц байсан юм. ОХУ-тай холбоотой асуудал дээр улсынхаа гадаад бодлогын байр суурийг ч мэддэггүй юу эсвэл зориудаар ийн хэлсэн үү. Юутай ч улс төлөөлөн дуугарах эрх түүнд үгүй.
Энэ оны наймдугаар сард Төсвийн байнгын хорооны хуралдаанаар шахмал түлшний татаасын асуудлыг ярилцаж байхад тэрбээр аудитын шалгалтын үеэр гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий тул Улсын ерөнхий прокурорт шилжүүлсэн хэмээн хэлсэнд намынх нь гишүүд эгдүүцэн хүлээн авсан юм. Тухайн үед У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ажиллаж байсан тул шууд субьектив чиглүүлэг хийсэнд МАН-ынхан Д.Загджавт илтэд дургүйцлээ илэрхийлж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Юу л яриад байна даа. Засгийн газраар хэлэлцээд шийдвэрлэсэн асуудлыг ойлгоогүй юм биш үү. Өөрөө ер нь зөв ярьж байна уу" хэмээн зориудын ч гэмээр энэ үйлдэлд нь дургүйлхэн асуусан юм.
Д.Загджав МАН-ын төдийгүй АН-ын зарим нэг улс төрчидтэй тун ойр гэлцдэг. Энэ л түүний улс төрд яваа ганц шалтгаан болов уу. Нам хооронд "хатгаас хийдэг" түүний энэ зан МАН-д ч, АН-д ч ашгаа өгдөг учраас ийн улс төрд бат шигдсэн буй за. МАН дотроо ч яригдах замналгүй атлаа аль нэг удирдах албан тушаалд туж томилогдож явдаг энэ мэт хүмүүсээ уг нь эрх баригч нам аль арваад жилийн өмнө л үе сэлгэж, залуустаа халаагаа өгнө гэж ярьсан сан.
Нам доторх шинэчлэлээ улсад хийсэн ажилгүй, гавьж батлуулсан хуульгүй атлаа улсын нэрийн өмнөөс энэ мэт том дуугарч явдаг Д.Загджаваасаа эхлүүлээсэй.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн �##�баны тогоонд насаараа чанагдсан зарим нэг хүмүүсийг ад үзээд байх юмаа энэ хүн шиг төрд доороос нь явсан хүн цөөн шүү
битгий гуц өмхий амаа тат новш оо
Өмнөх ажилдаа тэнцээгүй х�##�агдсан хүн шатаар урууддаг ат�##� харин өгсөөд байдаг нь дэлхийд байхгүй Монголд л байдаг байх
Оросын тагнуул
маш зөв
shar semjilsen uvguniig z##luulaachee mongoliin ard tumen ened yamar urteiin be zawaarsan yum
ийм новш Ерөнхий аудитор хийж байхаар хэлэх ч үг �##�га
Маринскын да�##�гаврыг сайн гүйцэтгэсэн гэж Путины хүсэлтээр Генер�##� болсон хүн