ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж буй “Занаду Майнз” компани хөрөнгийн зах зээлээс 5.5 сая австрали долларын санхүүжилт татан төвлөрүүлсэн талаараа албан ёсоор мэдээллээ. Энэхүү санхүүжилт нь хайгуулын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд хөрөнгө оруулагчдаас татсан хөрөнгөөр бүрдэж буй билээ. “Занаду майнз” компанийн татан төвлөрүүлж буй санхүүжилтүүд нь Монголын баялгийн салбарт томоохон боломжуудыг нээхэд чиглэгдэж байгаа талаар онцолсон байна.

Өнгөрөгч долоо хоногт тус компаниас 100 сая хувьцаа гаргаж санхүүжилт босгоно гэдгээ зарласан бөгөөд төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг үр дүнг танилцуулсныхаа дараа “Зижинь” компанитай дараагийн хэлэлцээгээ хийх тов бий. 2020 онд “Занаду Майнз” 3.3 сая ам.доллар, 2022 онд 4.5 сая ам.долларын санхүүжилт босгож байсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur
11 сар 13, 2024 12:02

�######�АА

Tumur
Tumur
11 сар 13, 2024 12:03

З . А . Й . Л. А . А.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 17:39

Tavan say baga mongo Yun surtee bichee be ard tumnii baylag shuu

Зочин
Зочин
11 сар 13, 2024 19:56

Амжилт!

Холбоотой мэдээ

Back to top button