Гадаад мэдээ

2024 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт рекорд тогтооно

Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2024 онд шинэ рекорд тогтоох төлөвтэй байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр /2024.11.13/ анхааруулсан байна. “The Global Carbon Budget” нэртэй тайланд бичсэнээр энэ онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 41.6 тэрбум тонн хүрэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн орнууд 40.6 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан гэх тооцоо бий. Энэхүү тайлан Азербайжан улсад болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралтай зэрэгцэн нийтлэгдлээ.

Ялгаруулалтын дийлэнх хувийг нүүрс, газрын тос, байгалийн хий шатааснаас үүдэлтэй юм. Тэдгээр байгалийн нөөцөөс үүссэн нүүрсхүчлийн хий нь 2024 онд 37.4 тэрбум тонн хүрэх төлөвтэй байна. Харин үлдсэн нүүрсхүчлийн хий нь газар ашиглалтаас үүсжээ. Үүнд ой мод тайралт, ойн түймэр зэрэг багтдаг байна. Тайланг ахалж бичсэн Эксетерийн их сургуулийн цаг уур судлаач Пьер Фридлингштейн “2024 онд чулуужсан түлшний ялгарал дээд цэгтээ хүрэх шинж алга” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ нүүрсхүчлийн хий ялгаралтыг нэн даруй, огцом бууруулахгүй бол дэлхийн дундаж температур 1.5 цельс градусаар нэмэгдэнэ. 2015 онд НҮБ-ын гишүүд Парис хотноо хэлэлцэхдээ дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс 1.5 цельс хэмээс дээш өсгөхгүй байх зорилт тавьж байсан.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button