БНСУ-ын ерөнхийлөгч Трамптай гольф тоглож магадгүй тул бэлтгэж эхэлжээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай ирээдүйд гольф тоглож магадгүй учир бэлтгэж эхэлсэн байна. Трамп гольф сонирхдог гэдгээрээ олонд танигдсан. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр Трамп Байдентай хэн нь сайн гольф тоглодог талаар ам зөрөлдөж байсан билээ.
Өнгөрсөн ням гарагт /2024.11.10/ Юн Сок Ёл “Ерөнхийлөгч Доналд Трамптай аль болох хурдан уулзалт товлож, харилцан ойлголцлыг бий болгон яриа өрнүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм. Тэгвэл Юн Сок Ёлын зөвлөхүүд түүнд Трамптай харилцаагаа бэхжүүлэхийн тулд гольфийн ур чадвараа сайжруулахыг зөвлөсөн аж. Тэрбээр прокурорын карьераа эхлүүлж байхдаа бага зэрэг гольф тоглодог байсан ч 2010 оноос хойш бараг тоглохоо больсон юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.