УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Баатархүү: "Интермед"-ээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ-аас шалгаж байгаа

Засгийн газрын өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хамгаалах, зөрчилтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэрүүд гаргалаа. Нэг эмнэлгийн асуудлыг хэвлэлээр мэдээлээд өнгөрөх биш хамгаалах тогтолцоо чухал байна. Кибер аюулгүй байдлаараа 193 орноос 103-р байранд орж байгаа. Хамгийн муу оноо авч байгаа хэсэг бол техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаа.

Монгол Улсын Кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг тогтоох ажлыг Оксфордын сургуультай хамтран эхлүүлчихсэн явж байна. Онц чухал мэдээлэл хадгалдаг байгууллагууд кибер аюулгүй байдлын ажилтантай болох шаардлагатай.

Улсын төсөв, тухайн байгууллагын төсвийг батлахдаа мэдээллийн технологийн зардал гэдэг ерөнхий зүйл ангиар "Кибер аюулгүй байдлын зардал" гэдэг тусгай зүйл ангитай болох, хэрэглэж байгаа мэдээллийн хэрэгсэл тусгай лицензтэй байх шийдвэр гаргасан.

Монгол улсад кибер аюулгүй байдалтай тэмцэх гурван газар ажилладаг. Тагнуулын ерөнхий газрын дэргэд Кибер аюулгүй байдлын төв ажилладаг. Батлан хамгаалах яамны дэргэд Нийтийн төв ажилладаг.

Монгол улсын бүх байгууллагууд жилдээ ядаж нэг удаа кибер халдлагын талаар шалгуулж мэдээлэл сургалт авах ёстой. Тус есөн серверийн файлыг барьцаалсан халдлагын баг нь Европын  улсуудын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан. Одоогоор тус эмнэлгийн барьцаалагдсан серверийн файлууд сэргээгдээд эхэлсэн. Хэдэн хүний мэдээлэл алдагдсан тухай дүгнэлт хийхэд эрт байгаа. Ирэх долоо хоногт албан ёсны дүгнэлт гарна. Гэхдээ үйл ажиллагаа хэвийн болж, серверүүд ажиллаж эхэлсэн. Халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байгаа. Би мэдэж байгаа ч хуулийн дагуу мэдээллийг өгөх боломжгүй" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 13, 2024 17:49

Оросын "Space bears" гэдэг хакерын групп нь ОХУ-ын ФСБ-ийн ивээл дор гадаад улсуудын чух�##� байгууллагуудын серверүүдэд х�##�длага үйлддэг туршлагатай гэмт хэрэгтнүүд!!!

Холбоотой мэдээ

Back to top button