Нийгэм мэдээ

"Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ"

Японы ЖАЙКА олон улсын байгууллагын “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн баг Дундговь аймагт ажиллаж байна.

Уг төслийг 2025 оноос Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан сум, нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжүүлэх юм.

Өнөөдөр төслийн ахлах зөвлөх Чиба Хисао болон ЖАЙКА төслийн багийнхан аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, холбогдох албаны хүмүүстэй уулзан, туршилтын төслийн талаар танилцуулжээ.

Төслийн хүрээнд 11 дүгээр сарын 5-наас туршилтын ажлыг хэрэгжүүлэх ба энэ ажлын хүрээнд Сайнцагаан сумын зорилтот бүлгийн таван иргэнийг сонгон шалгаруулж, 12 дугаар сарыг дуустал ажлын байранд дадлагажуулах, хувь хүний хөгжил харилцаа хандлага өөрчлөх сургалтуудад хамруулах, үнэлгээ хийх, байнгын ажилтай болгох чиглэлээр ажиллана.

Төслийн үйл ажиллагааг Дундговь аймагт ХХҮГ болон "Гэрэлтдэг ертөнц" ТББ хамтран хэрэгжүүлнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button