Конгресст Бүгд найрамдах нам олонхыг авч Трампт томоохон давуу тал үүслээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.11.05/ явагдаж Бүгд найрамдах намын Доналд Трамп ялалт байгуулсан. Тус өдөр америкчууд дан ганц ерөнхийлөгчөө сонгоод зогсохгүй Конгрессын гишүүдээ сонгосон юм. Санал хураалтын үр дүнд Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимд Бүгд найрамдах нам олонх авсан. Тэгвэл Конгрессын доод танхимд Бүгд найрамдах нам мөн олонх авч чадлаа.
Ингэснээр ирэх дөрвөн жил Вашингтоны эрхийг Бүгд найрамдах нам Трамп өөрийн хүссэн бодлогоо явуулахад тус болох томоохон давуу тал үүсэв. Трампын эхэн үедээ хэрэгжүүлж магадгүй гол бодлогуудад түүний 2017 онд хэрэгжүүлж байсан татварын хөнгөлөлт, АНУ-Мексикийн хил дээрх хашааг санхүүжүүлэх, Боловсролын яамыг татан буулгах, засгийн газрын агентлагуудын эрх мэдлийг хязгаарлах зэрэг багтаж буй. Бүгд найрамдах намын удирдагчид эдгээр зүйлс нь эдийн засаг, ажлын байрыг эрчимтэй өсгөж, цагаачлалыг хянахад чухал анхны алхам болно гэж үзэж байгаа юм.
Ардчилсан намынхан Трампын мөрийн хөтөлбөрийг эсэргүүцэх магадлалтай. Хэдийгээр Бүгд найрамдах нам Сенатын танхимд олонх ч гэсэн аливаа хуулийн төслийг сенатуудын 60 нь дэмжих ёстой байдаг. Бүгд найрамдах нам 53 суудалтай байгаа. Ийм учир Бүгд найрамдах намынхан тэдгээр бодлогыг төсвийн нийцүүлэг гэх аргыг ашиглаж Сенатын танхимын 60 гишүүн дэмжих ёстой гэх дүрмийг давж гарах шаардлагатай.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.