Италийн ерөнхийлөгч Илон Маскийг улсынх нь хэрэгт оролцохгүй байхыг анхаарууллаа
Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла лхагва гарагт /2024.11.13/ дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийг улсынх нь асуудалд оролцохгүй байхыг анхааруулжээ. Тус улсын засгийн газраас явуулах гэсэн хууль бус цагаачлалын эсрэг ажиллагааг хэдэн шүүгч нар хориглоод буй. Тэрхүү ажиллагааны дор Албани улс руу явуулсан зарим цагаачдыг баривчлах аж. Ингэснээр хууль бус цагаачлал хийхгүй байхыг хүмүүст анхааруулга гэж засгийн газар нь үзжээ. Шүүгчид энэ нь хууль ёсны дагуу эсэхэд эргэлзэж байгаа юм.
Маск Х платформ дээр бичихдээ “Тэр шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй” гэжээ. Түүний хэлсэн үгийг Италийн хэвлэлүүд нүүр хуудас дээрээ онцолсон байна. Тэгвэл Маттарелла мэдэгдэл гаргахдаа “Итали бол агуу ардчилсан орон. Өөрийгөө яаж авч явахаа мэднэ. Нөхөрсөг, холбоотон улсын хэн нэгэн засгийн газрын чухал үүргийг гүйцэтгэх гэж байгаа бол аливаа улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх ёстой. Заавар өгөх үүрэг даалгавар байхгүй” гэжээ. Маскийг Доналд Трамп засгийн газрын албан тушаалт томилохоо мэдэгдээд байгаа билээ.
Маттареллагийн хэлсэн үгийн хариуд Маск Итали дахь төлөөлөгч Андреа Стропагаар дамжуулах мэдэгдэл гаргахдаа Италийн үндсэн хуулийг хүндэтгэж байгаа ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр байх болно гэсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.