Нийгмийн

Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг үед хэлэлцэж буй. Монгол Улс уранаа хөдөлгөхийн тулд Францын “Орано майнинг”-тай хэлэлцээ хийж, энэ талбар дээр хамтран ажиллахаар болсон билээ. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Оюутолгойн гэрээг давуулсан Монголд ашигтай гэрээ хийх боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж, Монголын эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) орлуулах асуудлыг хөндөж буй.

“Орано майнинг”-тай хийсэн гэрээнд юуг хэрхэн өөрчлөхөөр хэлэлцэв

Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг”-тай хамтран хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хоёр талын ажлын хэсэг байгуулсан. Гэрээнд тусгагдсан АМНАТ-ийн 5 хувийн таазыг өөрчлөх нь Монгол Улсад ашигтай гэдэг үндэслэлээр ийн нэмэлт өөрчлөлт оруулж буй.  Татварын ерөнхий хуулиар хөрөнгө оруулалтын төсөлд 4.1.1-д “Хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хэмжээг Хөрөнгө оруулалтын хуульд заасны дагуу хэмээн тугагдсан байдаг бөгөөд Хөрөнгө оруулалтын хуулиар татварын орчныг тогтворжуулна гэж заасан. Мөн хуулийн 3.1.7 дээр “хуульд заасан татварын төрөл, тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ногдуулах эрх зүйн зохицуулалтын бүрдлийг” хэмээн тусгасан нь маш өргөн хүрээний ойлголт учир энэ заалтыг өөрчлөхгүй тохиолдолд Оюутолгой гэрээний одоогийн үүсээд байгаа маргаантай ижил нөхцөл ирээдүйд үүснэ.

"Орано майнинг"-тай хийсэн гэрээнд АМНАТ-ийг тусгасан байдал

Мөн тогтвортой байдлын гэрээгээр зохицуулагдсан учраас АМНАТ өсөн нэмэгдэх боломжгүй байдаг.Тэгэхээр манай талаас татварынхаа юуг тогтворжуулах вэ гэдэг хүрээ хязгаарыг тодорхой заахаас аргагүй нөхцөл бий. Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн гэрээнд тогтворжуулахгүй гэж заадаг жишгийг одоогийн яригдаад буй Цөмийн энергийн тухай хуулийг дагуулан өөрчлөх юм. Салбарын мэргжилтнүүдийн хэлснээр “Олон улсын гэрээ нь дотоодын хуулийг давдаг” тул анхнаасаа “Орано майнинг”-тай хийх гэрээний заалтаа нямбайруулахаас аргагүй.

2023 онд тус компанитай Монгол Улсын Засгийн газраас хийсэн гэрээнд,

  • Монгол Улсын Засгийн газар давуу эрхийн 10 хувийг хувьцаанаас эзэмшинэ
  • Давуу эрхтэй ногдол ашиг авна
  • Өсөн нэмэгдэх нөхцлөөр буюу ураны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэх бүрт АМНАТ-ын хувийг нэмэгдүүлсээр 19 хувь хүртэлх төлбөр авах /одоогийн АМНАТ-ын тааз 5 хувь/
  • Хөрөнгө оруулагч талын саналаар татварын алдагдал шилжүүлэх хугацааг 4-10 жил байхаар
  • Төсөл хэрэгжүүлэгч компани бүс нутагт уурхайн ашиглалтын үйл ажиллагааны процессийн үед нэг сая ам.долларын хөрөнгө оруулах
  • Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил бөгөөд 20 жилээр сунгах боломжтой байх, үүнийг хууль тогтоомжийн төслөөр УИХ шийдвэрлэх гэх мэт тодорхой заалтуудыг тусгасан байна.

Харин цаашид эдгээр нөхцлийг дагуулж холбогдох хуулиудад дараах өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж байна.

  • АМНАТ-ын 5 хувийн таазыг өөрчлөх,
  • УИХ өөрөө Хөрөнгө оруулалтын хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр тогтоох боломжтой
  • Гэрээг 10 хүртэлх жилийн хугацаатай байгуулах заалт байгааг 20 болгож өөрчлөх
  • Зах зээлийн үнийн өсөлтийг дагаж АМНАТ-ыг 1-9 хүртэлх хувиар нэмэгдүүлэн тооцох
  • Төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоохоор бол АМНАТ-ыг УИХ өөрөө тогтоох зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг тусгахаар УИХ-аар хэлэлцэж буй.

Өөрөөр хэлбэл Орано-тай байгуулсан гэрээнд заасанчлан Цөмийн энергийн хууль болон холбогдох хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж, суурь 5 хувь, тусгай 5 хувь, өсөн нэмэгдэх 5 хувь буюу 15 хувь дээрээ зах зээл дээрх ураны үнийн өсөлтөөс хамаарсан хувь нэмэгдвэл багадаа 19 хувь хүртэлх АМНАТ авна гэж ярьж буй.

Оюутолгойн гэрээний алдаа нь АМНАТ-ийг 5 хувиар тооцож тогтворжуулах гэрээ байгуулсан

2009 онд Монгол Улсын Засгийн газар Канадын “Туркоиз Хилл Ресурс”-тэй Оюутолгойн гэрээг байгуулсан бөгөөд 2011 онд 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоолыг сайжруулсан гэгддэг. ТЭЗҮ-ийг 2010 онд батлаж, 2015 онд дахин шинэчлэн батласан бөгөөд Ашигт малтмалын хуулиараа 5 жил тутамд уг нь батлах ёстой.

2020 онд Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт өгч байсан удаатай. Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өр үүссэн хэмээх асуудал хөндөгдсөн нь роялтиг буюу АМНАТ-өө өсгөөд явсан бол ийм асуудал үүсэхгүй байсан ч гэж эдийн засагчид хэлдэг. Ингээд өрийг АМНАТ-т оруулах хувилбар яригдаж эхэлсэн юм.

Оюутолгойн АМНАТ-ийн хувь нь Хөрөнгө оруулалтын хуулиар 5 хувиар тогтоосон бөгөөд 2010-2022 оны хооронд тус компани Монголд татвар гэж 2,8 тэрбум ам.доллар төвлөрүүлснээс АМНАТ-өөс 372 сая ам.доллар л төвлөрүүлдэг байна.

Харин “Орано майнинг” компанитай өсөн нэмэгдэх дүнгээр хийх нөхцлөөр АМНАТ-өөс жилд 47 сая ам.доллар буюу нийт 1 тэрбум 550 сая ам.доллар төвлөрүүлнэ гэсэн урьдач тооцоо байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2024 09:58

ОТ-луйварчдаас АМНАТ-ын хувийг нэмэгдүүлж татвар авах хэрэгтэй улс оронд ямарч ашиггүй, ухуулж сэндийчсэн хогийн газартай үлдэх нь, ЗГ татвар авч ашигаа нэмэгдүүлэх т�##�аар ч хийгүй, гаднаас зээл, бонд хөөцөлдөөд л байх юм.

Зочин
Зочин
11 сар 15, 2024 10:12

Зөв

Зочин
Зочин
11 сар 15, 2024 12:42

Одоо өөрчлөх л хэрэгтэй. Бус-дад итгэдэггүй юм бол өөрсдөөрөө л туршилт хийцгээе. Оюутолгойг амтай болгон л хараадаг. Гэтэл энэ төсөл өнөөдөртөө гадны хөрөнгө оруул�##�тын цор ганц судас. Үндэстний том татвар төлөгч. 34 хувиар үзээд болсонгүй гэж байгаа бол Амнатын 5%, өөр бусад татвар нийлээд 54 % хүрнэ гэдэг вариантаар зүтгүүлээд үз. Бидний сонголт. Хамгийн гол нь худлаа "эх орончдоос" сэргийлэгтүн. Тэд ямар ч хариуцлага үүрэхгүй. Ямар ч мөнгө өгөхгүй. Та нарын ца-лин, тэтгэрийг тавихгүй нь л үнэн шүү.

Зочин
Зочин
11 сар 15, 2024 22:23

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
11 сар 17, 2024 06:29

51:49 байх хэрэгтэй. Ийм байж болохгүй бол бүх ажлыг зогсоо.

Зочин
Зочин
11 сар 17, 2024 11:04

ОТ ашиггүй ,луйврын өрөнд оруулсан гэрээг МАН ын засаг хүлээн зөвшөөрч , дарга ЕС нь очин тууз хайчлисан . ОТ оос данх болон түүний тойрон хүрээлэгчид 11 хүн хоёр тэрбум долларын авилга авсныг нотолсон байна. Улсаа худ�##�дсан мангаруудыг даруй огцруулж ,цаазаар аваачия

Наран
Наран
11 сар 17, 2024 15:54

Оюутолгойг хааж ,Францыг улаанбадарахаас хөөж гаргахын төлөө Монголчууд жагсаж засагт үүрэлсэн Монгол улсын эсрэг ажилдаг хулгайчдыг хөөж гаргах цаг �##�ь хэдийнээ болжээ .Хүрэлсүхээ чи ураны хэлэлцээрээ цуц�##�, Хараагдаж хохирсон Улаанбадарахаа Монгол улс авы .Монгол улс бүүр сүйрч дуусах нь ухагдаж төнхөхгдөөгүй нутаг орон �##�агаа .Цөмийн энeринийн хууль нэртэй юмаар Монгол улсыг бүүр ураны хог хаягдлын хохирогч орон болгох бодлого явж байна .

Зочин
Зочин
11 сар 17, 2024 20:12

Гадныханд идүүлж дуусахгүй юмаа.Бүр зогсоо

Холбоотой мэдээ

Back to top button