Н.Учрал: Хөрөнгө оруулалтын гэрээгээ шинэ хуулийн орчинд байгуулж, УИХ-аар батлуулна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Улмаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Монгол Улс хуультай. Ашигт малтмалын хуулийн 5.7-д стратегийн ордын 34 илүү хувийг нэг этгээд эзэмшихийг хориглоно гэж заасан байна. Уран бол стратегийн орд. Тэгэхээр Монголын тал эзэмших 34 хувиа АМНАТ-аар сольж өгөхөөр нөгөө тал өөрсдийнхөө 34 хувийг яах уу. Хуулиараа уран олборлох компани стратегийн орд учир 34-аас дээш хувь эзэмшиж болохгүй. Тэгэхээр нөгөө 66 хувь нь хаачих юм. Энэ компани 34 хувь эзэмших гээд байгаа юм уу. 66 хувь эзэмшиж гээд байгаа юм уу. Энд тодорхой хариулт өгөөч?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Ашигт малтмалын хуулийн 5.8 дээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой. Орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хугацаа Монгол Улсын засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хугацаанд хамаарахгүй гэдэг хуультай. Тэгэхээр энэ хуулийнхаа дагуу бид хөрөнгө оруулалтын гэрээгээ шинэ хуулийн орчинд байгуулж, их хурлаар батлагдсан тохиолдолд энэ хууль хамаарахгүй гэсэн үг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нусан чавх ЖДҮ-ЧИН бөөс чи бол гэрээ хийж чадахгүй шүү.
Мөнгөнд хөтлөгдсөн новшнууд улс орныг самран уу гэхээс