Нийгэм мэдээ

ХХБ Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд ногоон болон нийгмийн бонд гаргалаа

Монгол Улсаас анх удаа Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан Нийгмийн болон Ногоон бондыг ХХБ гаргасан байна.

Энэ нь 2015 онд ХХБ-ны гаргасан бондоос хойших анхны хувийн хэвшлийн гаргаж буй таван жилийн буюу урт хугацаат бонд аж. Тус бондыг гаргаснаар Дэлхийн ТОП аравт багтдаг Ассет Менежмент Компаниас хөрөнгө оруулалт татсан Монголын анхны хувийн хэвшлийн компани ХХБ болж бөгөөд хөрөнгө оруулалтын Bloomberg терминал дээр бүртгэлтэй Монголын анхны Ногоон болон Нийгмийн бонд ажээ.

ХХБ банкны зүгээс "Манай банк олон улсын түвшний аль ч төрлийн гэрээ хэлэлцээрт хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирснээрээ олон улсын зах зээл дэх банкны төдийгүй Монгол Улсын нэр хүнд, найдвартай байдлыг бататгаж, өсгөж ирсэн түүхтэй.

Худалдаа, хөгжлийн банк нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох "Climate 30+ Cанаачилга: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд ХХБ Ногоон банк болох урт хугацааны стратеги зорилт тавин ажиллаж байна. Мөн 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт олгох зорилт тавиад байгаа юм.

Тус бондын эх үүсвэр нь энэхүү стратегийн зорилттой уялдан сэргээгдэх эрчим хүч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, тогтвортой газар тариалан, ногоон барилга гэх мэт ногоон төслүүд болон эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсролын хүртээмж зэрэг нийгэмд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх юм.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсыг олон улсын түвшинд төлөөлөх тэргүүлэх банкны хувьд цаашид ч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лол
Лол
11 сар 14, 2024 19:05

Сах�##� гэдэг хулгайчийг олж ирээгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button