Байгаль орчин

Уулын туруутан амьтдад эрдэс тэжээлийн дэмжлэг үзүүлж эхэллээ

Хот орчимд тархсан уулын туруутан амьтдын тархац, байршлыг тодорхойлох мониторинг ажиглалт хийсний дагуу ороо нийллэг дууссан энэ цаг хугацаанд эрдсийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн төлөвлөсөн байршилд нуурын давсыг айлын мал орохооргүй газарт тавьж, үр дүнг баталгаажуулахаар автомат камер байршууллаа.

Зэрлэг амьтдын тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлснээр тарга тэвээргээ хадгалах, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй байгааг өмнөх жилүүдийн ажлын үр дүн илтгэж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button